2017 оны 5 сарын 8
Төслийн зочин багш Молдав улсын уран бүтээлч, куратор Стефан Русу болон АНУ-ын кино найруулагч, медиа уран бүтээлч Жон Дэвис нар 14 медиа уран бүтээлч, телевизийн найруулагч, продюсер болон архивын ажилтнуудад хоёр долоо хоногийн медиа урлагийн сургалтыг зохион байгуулсан. Сургалтаар залуу уран бүтээлчдэд 16мм, 35мм-ийн хальсны дүрсийг дижитал хэлбэрт шилжүүлэх, хуучны дүрс бичлэгт тулгуурлан экспериментал видео бүтээл туурвих аргачлал, олон улсын туршлагаас хуваалцсан болно.