2017 оны 3 сарын 29
БОАЖЯ, МАЖХолбоо албан ёсны түнш Ховд аймагтай хамтран "Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 31-нээс ирэх сарын 1,2-ны өдрүүдэд Мишээл экспогийн үзэсгэлэнгийн тахимд зохион байгуулна. Уг үзэсгэлэнг 18 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Женко тур бюро ХКК ажиллаж байна.