2014 оны 8 сарын 27
Зам, тээврийн сайд А.Гансүх өөрийн нэр төрд халдаж, гүтгэж, доромжилсон хэргээр жиргээч Ц.Батад гомдол гаргаад байгаа билээ. Энэ асуудлыг анхан шатны шүүхээс Ц.Батын буруу гэж үзэн 100 хоногийн хугацаатай баривчлах ял өгсөн билээ.
Харин энэ асуудалд олон нийтийн сүлжээ ялангуяа твиттер ашигладаг зарим иргэн дургүйцлээ илэрхийлж, "Хүнийг үзэл, бодлоо илэрхийлсэн, сэтгэгдэл хэлсний төлөө ял өглөө" хэмээн эсэргүүцэх хандлага давамгайлсаар ...
Энэ бүгдэд дуугүй байсан А.Гансүх сайд өчигдөр "Монгол HD" телевизийн "Оргил цаг" нэвтрүүлэгт оролцон өөрийн байр сууриа илэрхийллээ. Энэхүү ярилцлагаас уншигч та бүхэнд онцлох ... эшлэлийг хүргэж байна.