2019 оны 10 сарын 21
НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Эх нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь төсөл”-ийн хүрээнд НЭМГ-ын харьяа Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвүүд телемедициний сүлжээнд холбогджээ.