Уншиж байна ...

Улаанбаатар

5 жилийн өмнө
6 жилийн өмнө
Зураг
2018 оны 5 сарын 11
Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн хамт барих төслийн гүүрийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
Зураг
2018 оны 5 сарын 11
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Монгол хэл, Үндэсний бичгийг “Гэрлэн чимэглэл, зар сурталчилгааны байгууламж, хөшөө баримал”-аар дамжуулан сурталчлах, танин мэдүүлэх талаар хэлэлцлээ. Төлөвлөж буй ажлын тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Гансэлэм зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Зураг
2018 оны 5 сарын 10
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас авто замын ан цавыг мастикаар хоёр дахь жилдээ засварлаж байгаа юм. Өнгөрсөн сарын 9-ний өдөр авто замын ан цав, хагарлыг засварлах туршилтын ажлыг Баянзүрх дүүрэг, Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө чиглэлийн авто замд мастикаар хийж гүйцэтгэжээ.
Зураг
2018 оны 5 сарын 10
Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгосон.
Зураг
2018 оны 5 сарын 10
Цахилгаан тэжээлт автомашиныг хотын авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлсөн.
Зураг
2018 оны 5 сарын 10
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт хийгдэж буй ажлын явцын талаарх уулзалт өнөөдөр боллоо.
Зураг
2018 оны 5 сарын 9
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уултай ярилцлаа.
Зураг
2018 оны 5 сарын 9
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цогтбаатартай ярилцлаа.
Зураг
2018 оны 5 сарын 9
Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250м газарт барилга угсралтын ажил хийх тул 2018 оны 05 сарын 09-ний 22:00 цагаас 2018 оны 09 сарын 03- ны 22:00 цаг хүртэл тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.
Зураг
2018 оны 5 сарын 8
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд хүүхдийн төлөө байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн удирдлагууд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Зураг
2018 оны 5 сарын 8
Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 132, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 20, нийт 152 удаагийн дуудлага ирсэн байна.
Зураг
2018 оны 5 сарын 7
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 аманд Зуслангийн ерөнхий төлөвлөгөө болон хамгаалалтын бүсүүдийг давхцуулан харуулж, өмчлөх боломжтой нэгж талбаруудыг иргэдэд ойлгомжтой байдлаар харуулах мэдээллийн самбарыг байршуулахаар болжээ.
Зураг
2018 оны 5 сарын 7
Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас Зүүн 4 замын уулзвараас Туул Жин Пангийн уулзвар хүртэлх 950м гудамжийг ЖИШИГ ГУДАМЖ болгон тохижууллаа.
Зураг
2018 оны 5 сарын 7
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зураг
2018 оны 5 сарын 5
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх хэт авайн төхөөрөмж, цэвэрлэгээний түвшин, лаг боловсруулалтыг сайжруулах зорилгоор суурилуулсан төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа.
5 жилийн өмнө
6 жилийн өмнө