2017 оны 5 сарын 1
Дэлхий дээр археологийн шинжлэх ухаан маш эртний түүхтэй. Вавилоноос эхлээд эртний хаадууд өмнөх хаадынхаа амьдралын хэв маягийг мэдье, харъя гэсэн санаагаар өмнөх түүх рүүгээ өнгийсөн судалгааг эхлүүлсэн. Манай археологийн шинжлэх ухаан ч тэр зарчмаар явсан. XVIII зуунд гадны жуулчид Түвд рүү, Хятад руу явах замдаа Монголын нутаг дэвсгэрээр хөндлөн гулд явж археологийн дурсгалуудтай танилцсан байдаг. Монголын нутаг дэвсгэр дээрх археологийн дурсгалуудын талаар тайлан, мэдээг өөрийн орондоо илгээж байсан. Түүндээ Төв Азийн өндөрлөгт өвөрмөц ард түмэн амьдарч байна. Тэр хүмүүсийн өмнөх түүх маш гайхамшигтай, Чингис хаан, Хүннү гүрэнтэй холбоотой гэсэн мэдээллийг анх дэлхийд гаргасан.