2015 оны 10 сарын 27
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран “ХИЖРИЙН 7-8, НИЙТИЙН ТООЛЛЫН XIII-XIV ЗУУНЫ АЗИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛС – ГЭРЭГЭ /ПАЙЗ/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.