2019 оны 5 сарын 21
Хэдэн жилийн өмнө Австри руу ажлаар яваад найзындаа хэд хоносон юм. Тэгсэн манай найз “Лхагва гарагт бид нар австричуудтай сагс тоглодог юм, чи хамт явж тоглох уу” гэж байна. Ингээд бид сагс тоглохоор явж заалны гадна хамт тоглох хэдэн монголчуудтай танилцав. Монголчууд, австричуудын 1 цаг 30 минутын тоглолт надад маш их зүйл бодогдуулж билээ.