2018 оны 1 сарын 23
Харүмафүжи зодог тайлах болсноор дөрвөн ёкозүнатай башё дуусгавар болж энэ оны эхний башё буюу нэгдүгээр сарын тэмцээний банцүке гурван аваргатай гарсан юм. Гэтэл Хацү башё эхлээд 4-5 хоногийн дараа их аварга Хакүхо. ёкозуна Кисеносато нар гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж Какирюуд түрүүлэх үүрэг чимээгүйхэн ирсэн гэж болно.