Уншиж байна ...

Спорт

6 жилийн өмнө
6 жилийн өмнө
Зураг
2017 оны 11 сарын 1
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг өнөөдөр хүртээлээ.
Зураг
2017 оны 10 сарын 31
Их Британийн Натали Поуэлл дэлхийн чансааг 4,300 оноогоор тэргүүлж, улсынхаа түүхэнд дэлхийн чансааг тэргүүлсэн анхны эмэгтэй жүдоч болжээ.
Зураг
2017 оны 10 сарын 31
Ердөө долоо хоногийн өмнө явагдсан снүүкерийн Английн нээлттэй тэмцээнд түрүүлээд байсан дэлхийн таван удаагийн аварга Ронни О’Салливан БНХАУ-ын Дачин хотноо явагдсан олон улсын нээлттэй тэмцээний эхний шатанд эзэн орны 17 настай залуу тамирчин Ян Бинтаод 6:1-ээр ялагдаж том дуулианы эзэн боллоо.
Зураг
2017 оны 10 сарын 31
Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зураг
2017 оны 10 сарын 30
“Реал Мадрид” клуб өчигдөр Ла лигийн 10 дугаар тойргийн хүрээнд доод лигээс дэвшин гарч ирсэн Каталон мужийн “Хирона” клубын талбайд зочлон тоглож, энэ улирлын ээлжит ялагдлаа амслаа. Үүнээс өмнө тэд талбай дээрээ Реал Бетист хожигдоод байсан юм.
Зураг
2017 оны 10 сарын 30
Авто спортын хаан “Формула-1”-ийн энэ жилийн ДАШТ өндөрлөхөд хоёр гранпри дутуу байхад Их Британийн нисгэгч Луйс Хэмилтон дэлхийн аваргын болзлыг хангалаа.
Зураг
2017 оны 10 сарын 27
Финикс Санс баг хамгаалагч Эрик Блэдсог солилцоонд оруулах талаар хэдэн өдрийн өмнөөс яригдаж эхэлсэн. Гэвч аль ч багтай тохиролцоонд хүрээгүй л байна. Финикс Санс баг Блэдсог хэтэрхий өндөр үнэлж байгаа бол бусад багууд түүнийг хэтэрхий дутуу үнэлж байгаа бололтой.
Зураг
2017 оны 10 сарын 27
"Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ П.Орхонд өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол олголоо.
Зураг
2017 оны 10 сарын 27
Ганцаарчилсан төрлөөр Их дуулгын тэмцээнд таван удаа түрүүлсэн Мартина Хингис Сингапурт явагдаж буй WTA-ийн Финалс тэмцээний дараа зодог тайлах шийдвэрийг гаргана гэдгээ мэдэгджээ.
Зураг
2017 оны 10 сарын 27
Кливленд Кавальерс багийн довтлогч ЛэБрон Жэймс гурван удаа аваргын цом өргөж, гурван удаа финалын Үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн. Мөн дөрвөн ч удаа улирлын Үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн билээ. 13 улирал дарааллан бүх НБЭ – ийн багт нэрлэгдсэн нь түүнийг өнөө цаг үеийн шилдэг тоглогч гэдгийг нь батлан харуулж байгаа юм.
Зураг
2017 оны 10 сарын 26
Монгол Улсад анх удаа "FIBA 3х3" Азийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.
Зураг
2017 оны 10 сарын 25
ОХУ-ын эмэгтэй чөлөөт бөхийн Ерөнхий дасгалжуулагч, профессор Юрий Шахмурадов “WRESTRUS.RU” агентлагт ярилцлага өгөхдөө “Дэлхийд эмэгтэй чөлөөт бөхийн хөгжлийг тодорхойлж байгаа улсуудаар Япон, Америк, ОХУ гээд хэд хэдэн орныг нэрлэх боломжтой. Дээр нь сүүлийн үед тун эвгүй өрсөлдөгчөөр тодроод байгаа Монголын охидыг заавал нэрлэх ёстой” гэсэн байна. Ингээд түүний яриаг сонирхуулъя.
Зураг
2017 оны 10 сарын 24
Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчийн нэр тодорлоо. Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан Шатрын Өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчин боллоо.
Зураг
2017 оны 10 сарын 23
Зодог тайлсан богино зайн дэлхийн аварга, домогт гүйгч Усайн Болт өөрийнхөө нэг мөрөөдөл болох мэргэжлийн хөлбөмбөгт тоглож магадгүй байгаагаа хэлжээ.
Зураг
2017 оны 10 сарын 20
Брүүклин Нэтс багийн хамгаалагч Жэрэми Лин шинэ улирлын эхний тоглолт болох Индиана Пэйсерсийн эсрэг хийсэн тоглолтын дөрөвдүгээр үед өвдгөндөө хүнд бэртэл авч талбайг орхисон билээ
6 жилийн өмнө
6 жилийн өмнө