Уншиж байна ...

Спорт

6 жилийн өмнө
6 жилийн өмнө
Зураг
2017 оны 8 сарын 28
Өнгөрсөн 7 хоногт лигийг шуугиулсан том солилцоо болж, Кайри Ирвинг Бостонд, Айзая Томас болон Жэй Краудер нар Кливлендийг зорихоор болж, багууд тохиролцоонд хүрээд байсан билээ. Гэсэн ч Кливленд хотноо болсон эмчийн үзлэгээр Айзая Томасыг бэртэл ноцтой байж болзошгүй гэсэн дүгнэлт гарснаар тус солилцоо цуцлагдах аюулд хүрээд байгаа юм.
Зураг
2017 оны 8 сарын 24
Наймдугаар сарын 23-ны өдөр "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ П.Орхон "Парис-2017" чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнээс 63 кг-ийн жинд алтан медаль хүртлээ.
Зураг
2017 оны 8 сарын 22
Хэдэн сарын турш үргэлжилсэн хэлэлцээр, цуурхал, дуулиан, бэлтгэл сургуулилалт, мэтгэлцээний эцэст ирэх Ням гарагт спортын түүхэнд бичигдэх сонирхолтой тулаан болох гэж байна.
Зураг
2017 оны 8 сарын 18
Японы 2000 жилийн түүхт мэргэжлийн сумогийн ертөнцөд гадны улс орны бөхчүүд хүч бяраа шавхан өрсөлдөж буй. Тэдний дундаас монгол бөхчүүд тэсвэр хатуужил, ур ухаанаараа хэдийнээ ялгараад амжсан ч, өнөөдрийг хүртэл нэг ч дэвжээний багш төрөөгүй байлаа.
Зураг
2017 оны 8 сарын 18
Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Японы Мияконожёо хоттой холбоо тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус хотын иргэдийн хандиваар Яармагт байрлах “Мөнххада” компанийн гадаа талбайд Монгол дахь мэргэжлийн сумогийн дэвжээг барьж дуусгасан билээ.
Зураг
2017 оны 8 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Олон Улсын “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны Ерөнхийлөгч Д.Е.Глушко уулзалтын эхэнд тус наадмыг Монгол Улсад анх удаа 2020 оны 6 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар танилцууллаа.
Зураг
2017 оны 8 сарын 16
Олон улсын хүүхдийн спортын долоодугаар их наадам манай улсад тав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Зураг
2017 оны 8 сарын 15
Гүндүүгүй хээгүй зантай, лагс биетэй озэки Кайо манай сумо сонирхогчдын хайртай бөхчүүдийн нэг билээ. Эзэн хааны цомыг тавантаа гардаад их аварга болоогүй өөр бөх сумогийн түүхэнд үгүй. Японы Фүкүока мужийн Ногата хэмээх жижигхэн сууринд 1972 онд төрсөн тэрээр 2011 оны долоодугаар сарын Нагоя башёд барилдаад 39 насандаа зодог тайлсан. Кайо тэр башёд 1,047 дахь даваагаа аван энэ үзүүлэлтээр домогт их аварга Чиёнофүжигийн дээд амжилтыг эвджээ.
Зураг
2017 оны 8 сарын 15
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар тав давж Монгол Улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний бөх Бердимуратын Серикийн цолыг мялаах наадмыг энэ сарын 12-ны өдөр тус аймгийн Өлгий хотод зохион байгуулсан байна.
Зураг
2017 оны 8 сарын 14
"Лондон 2017" тэмцээний үеэр 197 орон оролцсон Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооны 51 дүгээр чуулганд Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болд эх орноо төлөөлж оролцлоо.
Зураг
2017 оны 8 сарын 13
“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафоны нээлт Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.
Зураг
2017 оны 8 сарын 11
Олон улсын спортын хүүхдийн VII наадам энэ сарын 12-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно
Зураг
2017 оны 8 сарын 11
Монголын шагайн харвааны 30 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан шагайн харвааны тэмцээн Хүй долоо худагт наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болох юм байна
Зураг
2017 оны 8 сарын 11
"Тайпэй-2017" дэлхийн оюутны зуны "Универсиад" наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр БСШУЯ-нд боллоо.
Зураг
2017 оны 8 сарын 10
Биеийн Тамир Спортын Газар, Японы Шизүока мужийн Яйзү хоттой 2017-2020 он хүртэл үндэсний шигшээ багийн чөлөөт бөх, пара хөнгөн атлетикийн баг тамирчдыг тус хотод бэлтгэл сургуулилт хийлгэх талаар хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Спортын Төв Ордонд боллоо.
6 жилийн өмнө
6 жилийн өмнө