2014 оны 9 сарын 9
Энэ хичээлийн жилээс бүх ерөнхий боловсролын сургуулиудад “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн. Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө өнгөрсөн жил 40 лаборатори сургуульд бүтэн жил туршиж, бага ангийн багш нарыг олон удаагийн сургалтад хамруулсан. Хамгийн сүүлд БШУЯ-аас “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг бүх сургуулийн захирал, сургалтын менежер, бага ангийн багш нартаа танилцуулсан юм. Тиймээс одоо шинэ хөтөлбөр хэрхэн хэрэгжих нь сургуулийн, багшийн мэдэх хэрэг болоод байгаа юм. Бид энэ талаар Орхон аймгийн “Орхон” цогцолбор сургуулийн бага ангийн багш Н.Номин-Эрдэнээс тодрууллаа