Уншиж байна ...

ФОТО

4 жилийн өмнө
2019/11/27
4 жилийн өмнө
Зураг
2019 оны 11 сарын 27
Монгол бахархлын өдөр тохиож байна.
Зураг
2019 оны 11 сарын 26
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Иргэний андгай өргөх ёслол 17 дахь жилдээ Төрийн ордны Их танхимд болов.
Зураг
2019 оны 11 сарын 26
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Зураг
2019 оны 11 сарын 26
Монгол Улс, ОХУ хоорондын байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээний хѳтѳлбѳрт тусгагдсанаар өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад сѳнѳѳгч онгоц хүлээлгэн өглөө.
Зураг
2019 оны 11 сарын 25
. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэтгэлгийг гардуулан баяр хүргэж, сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.
Зураг
2019 оны 11 сарын 25
Хөгжмийн зохиолч, "Чингис хаан" одонт, Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Зураг
2019 оны 11 сарын 22
Монгол Улсад анх удаа блокчэйн технологийг ашиглан баталгаажуулсан дипломыг СЭЗИС-ийн Ухаалаг Цахим Сургалтын төгсөгчид гардлаа. Блокчэйн нь мэдээллийг найдвартай хадгалж, хуваалцах боломж олгодгоороо маш давуу талтай. Блокчэйнээр баталгаажсан диплом авснаар дипломоо хэн нэгэнд нотлох шаардлагагүй болно.
Зураг
2019 оны 11 сарын 22
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Зураг
2019 оны 11 сарын 18
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, уг эхийг баталгаажуулж өгөхийг хүслээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна” гэсэн байдаг.
Зураг
2019 оны 11 сарын 18
“Монгол ардын Жангар баатарлаг тууль”-ийг түгээн дэлгэрүүлэх, туулиар дамжуулан өсвөр үеийнхнийг монгол уламжлалаа хүндэтгэн дээдлэх, эх оронч үзэлтэй болгох зорилгоор Улсын нийтийн номын сангийн 376 салбар тус бүрт таван ширхэгийг бэлэглэлээ.
Зураг
2019 оны 11 сарын 15
2020 оны улсын төсөвт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал тусгагдаагүй, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд өнөөдөр Сангийн яам, ХНХЯ-ны гадна талбайд жагслаа.
Зураг
2019 оны 11 сарын 15
Нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийг 2020 он тавдугаар сарын 25-ны 12:00 цагаас улс орон даяар дагаж мөрдөхөөр хуульчилжээ.
Зураг
2019 оны 11 сарын 15
Засгийн газрын дэмжлэгтэйгээр Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулан Монгол Кино нэгтгэлийн бүтээсэн "Бууны сумыг буцааж болдоггүй" түүхэн уран сайхны кино өчигдөр нээлтээ хийв.
Зураг
2019 оны 11 сарын 14
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Зураг
2019 оны 11 сарын 14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудын хамт үйл ажиллагааг нь очиж шалгаж, ажиллалаа.
4 жилийн өмнө
2019/11/27
4 жилийн өмнө