Уншиж байна ...

ФОТО

3 жилийн өмнө
4 жилийн өмнө
Зураг
2019 оны 11 сарын 22
Монгол Улсад анх удаа блокчэйн технологийг ашиглан баталгаажуулсан дипломыг СЭЗИС-ийн Ухаалаг Цахим Сургалтын төгсөгчид гардлаа. Блокчэйн нь мэдээллийг найдвартай хадгалж, хуваалцах боломж олгодгоороо маш давуу талтай. Блокчэйнээр баталгаажсан диплом авснаар дипломоо хэн нэгэнд нотлох шаардлагагүй болно.
Зураг
2019 оны 11 сарын 22
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Зураг
2019 оны 11 сарын 18
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, уг эхийг баталгаажуулж өгөхийг хүслээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна” гэсэн байдаг.
Зураг
2019 оны 11 сарын 18
“Монгол ардын Жангар баатарлаг тууль”-ийг түгээн дэлгэрүүлэх, туулиар дамжуулан өсвөр үеийнхнийг монгол уламжлалаа хүндэтгэн дээдлэх, эх оронч үзэлтэй болгох зорилгоор Улсын нийтийн номын сангийн 376 салбар тус бүрт таван ширхэгийг бэлэглэлээ.
Зураг
2019 оны 11 сарын 15
2020 оны улсын төсөвт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал тусгагдаагүй, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд өнөөдөр Сангийн яам, ХНХЯ-ны гадна талбайд жагслаа.
Зураг
2019 оны 11 сарын 15
Нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийг 2020 он тавдугаар сарын 25-ны 12:00 цагаас улс орон даяар дагаж мөрдөхөөр хуульчилжээ.
Зураг
2019 оны 11 сарын 15
Засгийн газрын дэмжлэгтэйгээр Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулан Монгол Кино нэгтгэлийн бүтээсэн "Бууны сумыг буцааж болдоггүй" түүхэн уран сайхны кино өчигдөр нээлтээ хийв.
Зураг
2019 оны 11 сарын 14
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Зураг
2019 оны 11 сарын 14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудын хамт үйл ажиллагааг нь очиж шалгаж, ажиллалаа.
Зураг
2019 оны 11 сарын 12
Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 200 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо.
Зураг
2019 оны 11 сарын 12
Улаанбаатар хотод өнгөрсөн шөнө цас орж, зөөлөн цасан шуурга шуурсан билээ.
Зураг
2019 оны 11 сарын 11
Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа арваннэгдүгээр сарын 8-нд “Буянт ухаа” цогцолборт “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийж, шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан билээ.
Зураг
2019 оны 11 сарын 8
“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс "Эх орон дуудаж байна" жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Зураг
2019 оны 11 сарын 7
“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс хийх жагсаалд оролцох иргэд өнөөдөр төв талбайд цуглалаа.
Зураг
2019 оны 11 сарын 7
Нэхмэлийн шар байруудыг дахин төлөвлөх төсөлд хамрагдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ.
3 жилийн өмнө
4 жилийн өмнө