2017 оны 12 сарын 28
2017 онд 20 жилийн ойгоо тэмдэглэж буй “Сант” бүрэн дунд сургуулийн нэгдүгээр ангийн бяцхан сурагчдын “Эрдмийн баяр” өнөөдөр Сorporate Convention Center-т зохион байгуулагдлаа. 9 дүгээр сарын 1-ний өдөр “Сант” сургуульд таван бүлгийн 120 гаруй хүүхэд элсэн суралцаж ийнхүү дөрвөн сарын дараа уншиж, бичиж, бодож сурснаа эцэг эх, гэр бүлдээ тайлагнасан юм.