Уншиж байна ...

ГХЯ

5 жилийн өмнө
6 жилийн өмнө
Зураг
2018 оны 8 сарын 22
Нидерландын Вант Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Молом Хаузинга Давааг Монгол Улсаас Нидерландын Вант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Оч 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзан, “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг нь гардуулав.
Зураг
2018 оны 8 сарын 22
АНУ-ын зохиолч Жак Уэтерфордын “Genghis Khan and the making of the modern world” бүтээлийг Вьетнамын зохиолч, орчуулагч Во Фуонг Линь /Vo Phuong Linh/ орчуулж нийтийн хүртээл болгожээ.
Зураг
2018 оны 8 сарын 20
Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25-нд манай улсад айлчлах гэж байна.
Зураг
2018 оны 8 сарын 14
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах газартай хамтран QR код бүхий мэдээллийн WeChat /вичат/ тусгай сувгийг нээн ажиллуулж эхэллээ.
Зураг
2018 оны 8 сарын 9
Нийт ЕБС-ийн 800 гаруй сурагчид оролцсон.
Зураг
2018 оны 8 сарын 7
Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцахаар Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн наймдугаар сард огцом өсдөг.
Зураг
2018 оны 8 сарын 6
Бүгд Найрамдах Сингапур Улсад энэ сарын 4-ний өдөр болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-ийн Бүсийн чуулганы Сайд нарын 25 дугаар уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцоод иржээ.
Зураг
2018 оны 8 сарын 2
Бид өмнө нь Монголчууд ямар улс орнууд руу визгүй зорчдог байсан талаарх мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл энэ удаад Монгол руу визгүй зорчдог улсуудын жагсаалтыг танилцуулж байна.
Зураг
2018 оны 7 сарын 31
Гадаад харилцааны Сайд Д. Цогтбаатар 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон, Монголын бүлгийн зөвлөх Я.Шиозаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.
Зураг
2018 оны 7 сарын 30
Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын олон улсын анхдугаар бага хурал АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 26-нд болов. Хурлыг нээж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар үг хэлэв. Хурлаар дэлхий дахинд өрнөж буй шашин шүтэх эрх чөлөө, тулгараад буй бэрхшээл, шашны урсгал, бүлгүүдийн эсрэг ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох, шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэх явдлыг дэмжих болон цаашид авах арга замыг тодорхойлох асуудлыг хэлэлцэв.
Зураг
2018 оны 7 сарын 29
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 25, 26-нд болсон Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх сайд нарын олон улсын анхдугаар бага хуралд оролцохдоо Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч, Конгрессын гишүүн Дина Тайтус, Конгрессын гишүүн Тед Ёохо нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.
Зураг
2018 оны 7 сарын 26
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Австри Улсын иргэн Мариа-Катарина Лангд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулж өгчээ.
Зураг
2018 оны 7 сарын 20
Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирлын орлогч Ганим Сулейман Аль-Ганиман нар энэ сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан байна.
Зураг
2018 оны 7 сарын 17
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзан, Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв.
Зураг
2018 оны 7 сарын 5
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гуравдахь өдрөө Шангри Ла зочид буудалд үргэлжилж байна.
5 жилийн өмнө
6 жилийн өмнө