Уншиж байна ...

ГХЯ

8 жилийн өмнө
2015/08/17
9 жилийн өмнө
Зураг
2015 оны 8 сарын 17
Туркийн Эскишехир хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрыг нээх ёслол 2015 оны наймдугаар сарын 14-нд болов. Уг ёслол дээр Эскишехир мужийн захирагч Гүнгөр Азим Туна, Эскишехир хотын дарга проф. Йылмаз Буюукэршен, Монгол улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг, Эскишехир хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Илхан Көсе нар үг хэлжээ.
Зураг
2015 оны 7 сарын 29
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерм энэ 7 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.
Зураг
2015 оны 7 сарын 20
АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Рассел Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг хүндэтгэн зоог барьж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Зураг
2015 оны 7 сарын 16
Энэ өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керритэй уулзлаа.
Зураг
2015 оны 7 сарын 7
ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотоос 1000 км –ийн зайд , Кабанск раойны Сэлэнгэ тосгоноос нэг км-ийн орчимд “HYANDAI COUNTY” маркийн 9641 УНТ маркийн автобус осолдсон байна
Зураг
2015 оны 7 сарын 6
ГХЯ-ны дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн долоодугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Зураг
2015 оны 7 сарын 4
Европын холбооны гадаад харилцааны албаны АСЕМ-ийн асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэнээр ахлуулсан Европын холбооны төлөөлөгчид өнгөрсөн өдрүүдэд манай улсад айлчлав.
Зураг
2015 оны 7 сарын 2
АСЕМ-ийн Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт 2016 оны долоодугаар сард Монгол Улсад зохиогдохтой холбогдуулан бэлтгэл ажлын явцтай танилцах, зөвлөгөө өгөх, уулзалтыг амжилттай зохион байгуулахад Европын Холбооны зүгээс Монгол Улсад үзүүлэх тусламжийн асуудлуудыг тодорхойлох зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр ноён Майкл Мэтиссоноор ахлуулсан Европын Холбооны төлөөлөгчид зургаадугаар сарын 29-нөөс энэ сарын 2-ны хооронд Монгол Улсад ажлын айлчлал хийжээ.
Зураг
2015 оны 6 сарын 30
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тит Лин Он нар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг үдэн гаргалаа.
Зураг
2015 оны 6 сарын 26
Дээрх хуралдааныг монголын талаас Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, беларусын талаас Беларусь, Монголын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын беларусийн хэсгийн дарга Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С. Огородников нар тэргүүлэн оролцов.
Зураг
2015 оны 6 сарын 26
Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нэрт монголч эрдэмтэн проф.К.Загастер тэргүүтэй Германы Монгол судлаачидтай ХБНГУ-ын Бонн хотноо уулзав. Уулзалтын үеэр Монгол судлаачид Герман дахь Монгол судлалын өнөөгийн байдлын талаар танилцуулж, Монгол судлалыг хөгжүүлэх асуудлаар ярилцан, санал солилцлоо.
Зураг
2015 оны 6 сарын 15
БНХАУ-аас “ADIDAS”, “NIKE”, “JORDAN” зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг зөвхөн албан ёсоор борлуулах эрхтэй дэлгүүр болон үйлчилгээний газруудаас худалдан авах, худалдаа хийсэн баримт, тасалбар зэргийг хадгалахыг сануулж байна.
Зураг
2015 оны 5 сарын 26
Монгол Улсын Гадаад хэргийн яам Ази-Европын сангийн хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ази-Европын сангийн Гүйцэтгэх захирал Жан Ян нар гарын үсэг зурав.
Зураг
2015 оны 5 сарын 12
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 131 тэрбум 100 сая орчим төгрөгийн үнийн дүн бүхий “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл”, мөн 4 тэрбум 100 сая орчим төгрөгийн үнийн дүн бүхий буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
Зураг
2015 оны 5 сарын 6
Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам, Чехийн парламентын Төлөөлөгчдийн Танхим болон "Монголын анд нөхдийн нийгэмлэг" ТББ-тай хамтран Монгол Улс, Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс, Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
8 жилийн өмнө
2015/08/17
9 жилийн өмнө