2019 оны 9 сарын 7
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу өчигдөр Зайсангийн Peace Village, General town хотхонуудад албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.