2019 оны 7 сарын 22
Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, УГЗ, Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, хөгжмийн урлагт хайртай Монгол хүн бүрт хүнд гарз тохиогоод байна.