2019 оны 2 сарын 14
Сар шинийн баярын өдрүүдэд Алтан-Овоо, Шилийн богд руу чиглэсэн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан 2019 оны хоёрдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт сумдад замын байнгын хяналтын пост, Асгат, Шилийн богд, Дарьганга, 60-ын овооны замд “Замын хяналтын түр пост” байгуулжээ.