2018 оны 2 сарын 7
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдэгүүдийн шалгаруулалтыг батлах тухай, Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай, Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн худалдан авах газрын үнэлгээний хороонд иргэний төлөөлөл томилох тухай, Ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлуудыг хэлэлцлээ.