Уншиж байна ...

Бизнес

3 жилийн өмнө
2020/12/24
3 жилийн өмнө
Зураг
2020 оны 12 сарын 24
2018 онд баталсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу Монгол Улсын Засгийн газраас “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” (WorldPlus) бүтээлийг “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”, “Баргил тех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлийг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”-ээр шагнахаар шийдвэрлэжээ. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Ворлд плас дижитал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр, “Баргил тех” ХХК-ийн захирал Б.Очир нарт гардуулан өглөө.
Зураг
2020 оны 12 сарын 24
“Монголын Тогвортой Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд МонголБанк болон Тогтвортой Санхүүжилтийн (ТоС) Холбооноос жил бүр ТоС-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой ахиц дэвшил, амжилт гаргасан банкнуудыг тодруулдаг билээ. Тус холбооноос 2020 оны “Онцлох ТоС Банк”-аар Голомт банк байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлага, ногоон зээл, ТоС-ийн сургалт хөгжил зэрэг ажлуудаараа манлайлан шалгарчээ.
Зураг
2020 оны 12 сарын 24
Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос нийслэлд хөл хорио тогтоож, 2021 оны 01-р сарын 06-ны өдрийг хүртэл хөл хөдөлгөөнийг хорихоор шийдвэрлэсэн. Зөвхөн QR зөвшөөрөлтэй хувийн автомашин болон нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг нийслэлээс мэдээлсэн.
Зураг
2020 оны 12 сарын 24
Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын “Шпаркасэ” банкны сан хамтран зохион байгуулдаг “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” арга хэмжээ, “Хуримтлалын аян”-ы хүрээнд олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалын талаарх ойлголтыг бүх нийтэд түгээх чиглэлээр манлайлж ажилласан шилдэг банкуудаа шалгаруулдаг уламжлалтай билээ.
Зураг
2020 оны 12 сарын 24
АПУ ДЭЙРИ компани сүү бэлтгэн нийлүүлэгч малчин, фермүүдийнхээ дунд “Сугалаат хөтөлбөр”-ийг 10.01-12.01ний хооронд хоёр сарын турш зохион байгуулж, азтануудаа тодрууллаа.
Зураг
2020 оны 12 сарын 23
“ЛэндМН ББСБ” ХК санхүүгийн зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ танигдан, тэргүүлэхээс гадна олон нийтэд финтек компанийн анхны хувьцаа, анхны нээлттэй бондуудыг санал болгож Монгол Улсын хөрөнгийн зах зээл, түүний хөгжилд өөрийн бодитой хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ.
Зураг
2020 оны 12 сарын 23
Шинэ он гарахад хэдхэн хоног үлдээд буй яг энэ үед айлчлан ирж буй оноо аз хиймориор дүүрэн угтсан онцгой хүмүүсийг танилцуулъя.
Зураг
2020 оны 12 сарын 23
Монголын Банкны Холбоо (МБХ)-ны ээлжит XV чуулган 2020 оны 12-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. Жил бүрийн 12-р сард зохион байгуулдаг энэхүү чуулганаараа дамжуулан Монголын банк санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийг хэлэлцэж, цаашдын хийгдэх ажлуудын талаар санал бодлоо хуваалцдаг уламжлалтай.
Зураг
2020 оны 12 сарын 23
Энэ шинэ жилээр Юнител групп харилцагчдадаа бусдад бэлгээ бэлэглэх боломжийг санал болгосон дижитал бэлэг илгээжээ. Тус бэлгийг хүлээн авсан харилцагч хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 3 байгууллагын аль нэгийг сонгон өөрийн бэлгээ хандивлах бөгөөд харилцагчаас ирсэн нийт хүсэлтийг нэгтгэн тухайн байгууллагуудад нэн хэрэгцээт тохижилт, эд материалын тусламж үзүүлэх аж. Халдварт өвчин тархсан хүнд хэцүү цаг үед халамж тус хэрэгтэй нийгмийн бүлэгт тусалж буй энэхүү явдал нь энэ шинэ жилийн трэнд болоод байна. Өнөөдөр тус уриалгад зарим банк, бизнесийн байгууллага нэгдэж харилцагчийн бэлгийн зардлаа нийгмийн сайн сайханд зарцуулахаа зарласан байна.
Зураг
2020 оны 12 сарын 23
Арван хоёрдугаар сар... Жилийн хамгийн сүүлийн сар хэдий ч хамгийн гайхалтай мөчүүд энэ л өдрүүдэд үргэлжилж, нүд бүр мөрөөдлөөр гэрэлтэн шинэ бүхнээ төлөвлөдөг сар биш гэж үү? Тэгвэл сэтгэл хөдлөм шинэ зүйлсийн жагсаалтдаа та СКАЙмедиаг заавал нэмээрэй. Бүгд гадуур гаралгүйгээр эрүүл мэнд, хайртай хүмүүсээ хамгаалж буй энэ үед гэртээ илүү тухтай, дулаан уур амьсгалтай байхад тань СКАЙмедиа анхаарах болно.
Зураг
2020 оны 12 сарын 22
Эцэг эхийн хувьд ЛГБТ хүүхдээ хүлээн зөвшөөрөх гэдэг бол маш хүнд даваа бөгөөд шууд дасан зохицох хэцүү, цаг хугацаа, хичээл зүтгэл шаардах зүйл билээ. Өнөөдрийн зочноор хүүгээ гей /ижил хүйсийн хүнд татагдах бэлгийн чиг баримжаатай/ гэдгийг ойлгож хүлээн авч чадсан нэгэн аавыг урьж оролцуулж байгаа билээ.
Зураг
2020 оны 12 сарын 22
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох ажил үргэлжилсээр буй.
Зураг
2020 оны 12 сарын 22
ХААН Банк Сан 2011 оноос хойш “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг амжилттай хэрэгжүүлж, 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Зураг
2020 оны 12 сарын 22
Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX компани Монголд албан ёсоор нээлтээ хийсэн цаг хугацаа 2015 он. Ингэж Монгол Улс RE/MAX-тай болж улс дотроо франчайз эрх олгох төв оффисыг байгуулсан. Тэндээс франчайз эрх авч Монгол дахь RE/MAX-ийн аравдахь салбар “RE/MAX VIP” оффисыг нээсэн, брокер эзэмшигч Э.Оргилтой бизнесын амжилт, алдаа онооны талаар талаар хуучиллаа. Тэр RE/MAX Mongolia-ийн анхдагчдын нэг. RE/MAX нь үл хөдлөх хөрөнгө худалдаж байгаа болон худалдан авч байгаа хоёр талыг холбодог зуучлалын бизнес бөгөөд Монголын зах зээлд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хурдтай тэлж зах зээлийн тэргүүлэгч болоод байгаа юм. Зөвхөн энэ жил л гэхэд хэдийгээр зах зээлийн нөхцөл байдал амаргүй, дэлхий даяар пандемик нөхцөл байдалтай байсан ч энэ хамт олон 450 тэрбумын үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулжээ.
Зураг
2020 оны 12 сарын 22
“Монголын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, ТоС холбооноос жил бүр Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн бодлогыг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд ахиц дэвшил, амжилт гаргасан банкуудыг тодруулдаг уламжлалтай бөгөөд 2020 оны Шилдэг Тос Банкаар ХасБанкийг шалгарууллаа.
3 жилийн өмнө
2020/12/24
3 жилийн өмнө