2020 оны 11 сарын 3
Монголын банк санхүүгийн зах зээлд хурдацтай хөгжиж буй Капитрон банк нь харилцагч үйлчлүүлэгчиддээ банк санхүүгийн цогц үйлчилгээг, өргөн хүрээтэйгээр урт хугацааны туршид харилцан ашигтайгаар хамтран ажиллаж хүргэхээр зорин ажилладаг. Энэхүү зорилтынхоо хүрээнд бүхий салбарт хүрч үйлчлэхийг эрхэмлэхээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангахад илүү анхааран ажиллаж байна. Иймээс Монголын уул уурхай салбарын тэргүүлэгч Оюу Толгой ХХК-тай Хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглэлээ. Энэ хамтран ажиллах гэрээ байгуулснаар тус компанид бараа, ажил үйлчилгээ нийлүүлж буй 1000 орчим дотоод, гадаадын компани, иргэдэд авлага барьцаалсан зээлийг нэн таатай нөхцөлөөр олгох боломжтой болж байна. Ингэснээр Оюу толгой ХХК-д бараа, ажил үйлчилгээ нийлүүлэгч аж ахуйн нэгж компаниуд өөрийн хэрэгцээнд тохирсон зээлийн бүтээгдэхүүнээ сонгох, мөн банк санхүүгийн үйлчилгээг авах нэгэн том суваг нэгдэж байгаагаас гадна Капитрон банк хамтын ажиллагааны хүрээнд гадаад, дотоод гүйлгээний шимтгэлийг хөнгөлөх болон бүх төрлийн банкны баталгааг ашигтай нөхцөлөөр байршуулах зэрэг бусад банкуудаас давуу талтай үйлчилгээнүүдийг Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд санал болгож эхэллээ.