Уншиж байна ...

Бизнес

3 жилийн өмнө
2020/09/18
3 жилийн өмнө
Зураг
2020 оны 9 сарын 18
Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Энэ оны 12 дугаар сарын 20-ныг хүртэл явагдах энэхүү аяны гурав дахь тохирлоор 16 азтан тодорч, цахилгаан скүтер, эрхийн бичгийн эзэд боллоо.
Зураг
2020 оны 9 сарын 18
Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт 9-р сарын 20-нд дэлхийн ринг дээрх ээлжит тулаанаа хийх гэж байна. Тэрээр энэхүү тулаандаа ялалт байгуулбал WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болно.
Зураг
2020 оны 9 сарын 18
Худалдаа, хөгжлийн банк хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой “Хязгааргүй мөрөөдөл” төслөө амжилттай үргэлжлүүлсээр байна. Энэхүү хүүхдэд чиглэсэн цогц төслийн хүрээнд нярайн эндэгдлийн бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг хамгаалах, сурагч хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэх гэх мэт ажлууд нь үр дүнгээрээ сайшаагдан амжилттай хэрэгжсээр байна.
Зураг
2020 оны 9 сарын 17
Худалдаа, хөгжлийн банк 30 жилийнхээ ойн хүрээнд дэлхийн хуримтлалын өдрийг угтаж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх “Хуримтлалтай Монгол” аяныг эхлүүлж байна. Улс орны эдийн засгийн дархлааг тогтоодог чухал хүчин зүйл нь тухайн улсын иргэдийн нийт “ХУРИМТЛАЛ” байдаг. Дэлхийд Швейцар, Швед, Герман зэрэг барууны орнууд хуримтлалаараа тэргүүлдэг ба иргэдийнх нь 95-аас дээш хувь нь хуримтлалтай, нийт орлогынхоо 8-10 хувийг тогтмол хадгалдаг байна. Зөвхөн баруунд ч гэлтгүй эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй бүх оронд иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хуримтлалын ач холбогдлыг ойлгуулахад онцгой анхаардаг. Үүний нэг тод жишээ нь дэлхий даяар жил бүрийн 10-р сарын 31-ний өдөр зохион байгуулдаг “Дэлхийн хуримтлал”-ын өдөр билээ.
Зураг
2020 оны 9 сарын 17
“Дархан Нэхий” Хувьцаат Компанийн арьс шир болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн компаниуд ISO 9001:2015 Олон улсын стандартын чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.
Зураг
2020 оны 9 сарын 17
Спортын брэндийн түүхэнд хамгийн олон жилийн туршлагатай Америкийн спортын алдартай брэнд болох UNDER ARMOUR-ийн нэрийн дэлгүүр Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нээгдлээ. Анх 1996 онд Америк улсад үүсгэн байгуулагдаж, өдгөө Нью Йорк, Шанхай, Сөүл, Мексик, Лондон, Парис зэрэг дэлхийн томоохон хотуудад салбаруудтай болж, брэндийн нэр хүнд дэлхий дахинаа өдрөөс өдөрт өссөөр байна.
Зураг
2020 оны 9 сарын 17
H&M, GAP, Bershka, RESERVED брэндүүдийг оруулж ирдэг Fashion Republic дэлгүүр нээгдлээ. Бүх хувцас албан ёсны дэлгүүрээс маш чанартайгаар ирдгээс гадна хамгийн хямд үнийг та бүхэндээ санал болгож байна.
Зураг
2020 оны 9 сарын 17
- Сайн байна уу? Та эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн сэдэвтэй “Цэвэршилтийн тухай эмч танд юуг хэлээгүй байж болох вэ?”, “Цэвэршилтийн өмнөх хам шинжийн тухай эмч танд юуг хэлээгүй байж болох вэ?” гэсэн хоёр номыг орчуулж, уншигч олны хүртээл болгожээ.
Зураг
2020 оны 9 сарын 16
Техник технологи асар хурдтай хөгжиж, орчин үеийн хэрэглэгчдийн хэрэглээний зан төлөв тэр хэрээр хувьсаж, амьдралын хэв маяг ч түүнийгээ дагаад өөрчлөгдөж байна. Эдгээр бүхий л хүчин зүйл нь аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг шинэчлэл рүү хөтөлж байдаг билээ.
Зураг
2020 оны 9 сарын 16
Apple Special Event – 2020 оны 09-р сарын 15-аас 16-нд шилжих шөнө Монголын цагаар 01:00 – 02:30 цагт болж өнгөрлөө. Тус эвентийг албан ёсны борлуулагч Сайн электрониксийн Apple Store Shangri-La дэлгүүр 2 дахь жилдээ Монгол синхрон орчуулгатайгаар шууд дамжууллаа. Эвентийн үеэр Apple Watch болон iPad-н шинэ загваруудыг танилцууллаа.
Зураг
2020 оны 9 сарын 16
Олон улсын зах зээл дэх Брент газрын тосны үнэ Улаанбаатар хотод борлуулагдаж буй АИ-92 бензины үнэд 3 сарын хоцрогдолтой нөлөөлдөг. Үүнээс харвал ирэх саруудад шатахууны үнэ өсөх төлөвтэй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг “FMC-2020” арга хэмжээнээс авна уу.
Зураг
2020 оны 9 сарын 16
Мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан худалдаа үйлчилгээний дэлхий нийтийн чиг хандлагыг Монголдоо нэвтрүүлж, чамгүй инновацлаг, хүртээмжтэй үйлчилгээгээрээ Монголын 2 сая хэрэглэгч, үндэсний үйлдвэрлэгч, импортлогч, дэлхийн брэнд зэрэг 60 гаруй байгууллагын 1000 гаруй салбар нэгжийг нэг дор нэгтгэсэн хөтөлбөр бол “U-Point” билээ.
Зураг
2020 оны 9 сарын 16
NCD Групп нь бүтээн байгуулсан томоохон төсөл, чанартай орон сууцны хотхонуудаараа барилгын салбартаа манлайлах байр суурийг эзэлсэн бөгөөд Ривер Гарден төсөл нь Монголын №1 ногоон хотхон хэмээн олон нийтэд хэдийнээ танил болсон билээ.
Зураг
2020 оны 9 сарын 16
Бид манай сайтад бүртгүүлсэн ажил хайгчдыг чадавхжуулах чиглэлээр үе шаттай ажлуудыг хийсээр ирсэн. Ажиллах хүч чадварлаг, мэргэшсэн байх нь ажил олгогчид хүссэн хүнээ олж авах боломжийг илүү нэмэгдүүлдэг.
Зураг
2020 оны 9 сарын 16
“Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт” үйлдвэр болон өөрийн үйлдвэрийн ажилтандаа “Давуу эрхийн хувьцаа”-ны найм дахь улирлын ногдол ашгаа хуваарилж эхэллээ.
3 жилийн өмнө
2020/09/18
3 жилийн өмнө