Уншиж байна ...

Бизнес

3 жилийн өмнө
4 жилийн өмнө
Зураг
2020 оны 5 сарын 8
Ногоон хотын иргэн байх, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрах, мод ургамал тарьж ургуулах дадал зуршил хүнд гэнэтхэн нэг өдөр бий болчихдоггүй. Мод арчилж ургуулж үзсэн, түүнийгээ ургаж байгааг харж мэдэрч өссөн хүүхдэд байгалиа хайрлах ухамсар сэтгэхүй төлөвшдөг билээ. ХААН Банк Сангаас нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүрийн хавар Үндэсний мод тарих өдрийг угтан “ХААН Банкны ой” хөтөлбөр хэрэгжүүлж, мод тарьдаг уламжлалтай бөгөөд хүүхдүүдэд багаас нь байгальтайгаа ойрхон байх, мод ургуулж арчлах, хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох үүднээс энэ жил хүүхдийн асрамж, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван байгууллагын эзэмшлийн газарт гацуурын бяцхан төгөл тус тус байгуулж өглөө.
Зураг
2020 оны 5 сарын 8
АНУ-д зарим муж хорио цээрийн дэглэмийг цуцалж эхэлснээр Монгол улсаас Н2В визийн ангиллаар ажиллах хүчин авах боломж дахин сэргэсэн таатай мэдээг бидэнд илгээлээ. Тус улсад ажиллах хүчин илгээх улс орнуудын дотор манай улс эрсдэл багатай бөгөөд 1-р ээлж буюу 2020 оны 1-сард явсан ажилчид маань ажил олгогчдоос өндөр үнэлгээ авсан учир нэн түрүүнд урьсан байна.
Зураг
2020 оны 5 сарын 8
Голомт банкнаас “Төлбөр тооцоогоо зайнаас хийж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалъя” уриан дор эхлүүлээд буй Сугалаатай SocialPay аяны эхний 5 азтанг өнөөдөр тодруулах гэж байна. Сугалааны тохирлыг 16:30 цагт Голомт банкны Фэйсбүүк хуудас болон Ikon сайтаар live хийн явуулна.
Зураг
2020 оны 5 сарын 8
Хэрэглэгчдийнхээ санхүүгийн гэнэтийн хэрэгцээг шийдвэрлэх үнэнч туслагч байсаар ирсэн “Зэс” кредит карт зах зээлд нэвтрээд дөрвөн жилийг үджээ.
Зураг
2020 оны 5 сарын 8
Амьдралд бэлтгэх альтернатив сургуулийн ахлах сургуулийн элсэлтийн өргөдөл нээгдсэн байгаа юм байна. Харин дунд сургуулийн өргөдөл өнөөдөр 20 цагаас нээгдэнэ. Хүүхдээ тестэд биш амьдралд бэлтгэмээр байвал заавал сонирхоорой.
Зураг
2020 оны 5 сарын 8
Татварын Ерөнхий газраас Монгол Улсын Татварын хууль тогтоомжийг сахин биелүүлж, улсын төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Голомт банкийг Татварын Ерөнхий газрын дээд шагнал болох “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулжээ. Мөн Голомт банк улс орондоо хамгийн олон хүнийг ажлын байраар хангаж буй шилдэг 10 байгууллагын нэгээр шалгарч, “Хамгийн их ажлын байр бий болгосон” аж ахуйн нэгжээр тодорсон байна. 2819 хүнийг ажлын байраар хангасан Голомт банк өнгөрсөн жил улсын төсөвт 103 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Зураг
2020 оны 5 сарын 8
Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж байгаа энэ цагт Монгол Улс аюулт халдварыг улс дотроо “алдалгүй” барьж буй цөөхөн орны нэгт тооцогдож байгаа нь бахархууштай. Энэ бол цар тахлын эсрэг тэргүүн фронтод ажиллаж байгаа мэргэжлийн баг хамт олны хүч, сэтгэл, зүтгэлийн үр дүн юм. Тэр дундаа эрүүл мэндийн салбарынхан маань цар тахалтай нүүр тулж, өөрийгөө болон гэр бүлээ үл хайхран, улс эх орныхоо өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажиллаж байна. Хэрэв та эдгээр эмч мэргэжилтнүүдэд тусламжийн гараа сунгах хүсэлтэй хэдий ч хэрхэн яаж туслахаа хараахан мэдэхгүй байгаа бол бид танд хэд хэдэн боломж байгааг дуулгахад таатай байна.
Зураг
2020 оны 5 сарын 7
Юнител групп 2019 онд нийт 5000 туслан гүйцэтгэгч компани, түүний 23 мянган ажилтныг шууд бус ажлын байраар хангажээ. Ингэснээр эдгээр туслан гүйцэтгэгч нар нь улсын төсөвт нийт 22 тэрбум төгрөгийн татварыг татан төвлөрүүлсэн байна.
Зураг
2020 оны 5 сарын 7
Харилцагч Та бүхэн энэхүү урамшуулалт аянд хамрагдсанаар:
Зураг
2020 оны 5 сарын 7
Шувуун фабрик хэмээх хотоос холгүйхэн сууринд амьдрал “цэцэглүүлж”, тахианы аж ахуй амжилттай эрхэлж буй ажилсаг энэ эзэгтэйг Т.Далантай гэдэг. Монгол Улсын аварга фермер хэмээх эрхэм алдрын эзэн түүний “Нионшэль” ХХК өдгөө хүн амын өндөгний хэрэгцээний 6.5 хувийг дангаараа хангаж, өдөрт 46 мянган өндөг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж буй. ХААН Банкны сайн харилцагчдын нэг, үндэсний баялаг бүтээгч “Нионшэль” компанийн гүйцэтгэх захирал Т.Далантайтай ярилцлаа.
Зураг
2020 оны 5 сарын 7
Манай улсад уул уурхайн лиценз олголттой холбоотойгоор орон нутгийн иргэд ба компанийн хооронд ихээхэн зөрчлүүд үүсэх боллоо.
Зураг
2020 оны 5 сарын 6
Монголын орчин цагийн кино урлагийн салбарыг өнгөлж, тод гялалзаж яваа уран бүтээлчид бол Фантастикийн залуус. Тэдний анхны олон ангит бүтээл болох 37-р ТОЧКА кино хагас жилийн турш үзэгчдийг байлдан дагуулсаар дөнгөж өнгөрсөн сард сүүлийн ангиа хүргэж дууссан ч тэд дараагийн кино төслөө үзэгчдэд хүргэхэд хэдийн бэлэн болжээ.
Зураг
2020 оны 5 сарын 6
Дэлхийд нэр хүнд бүхий Уур Амьсгалын Ногоон Сан (Green Climate Fund)-ийн удирдах зөвлөлийн 25 дахь удаагийн хурал 2020 оны 3-р сарын 10-12-ны өдрүүдэд Швейцарын холбооны улсын Женев хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү хурлын үеэр ХХБанкийг Уур Амьсгалын Ногоон Сангийн итгэмжлэгдсэн байгууллага болгох шийдвэрийг гаргаад байна.
Зураг
2020 оны 5 сарын 6
Мобиком Корпораци нь жил бүрийн 5 дугаар сард бүх ажилтны хурлаа зохион байгуулж, өнгөрсөн оны ололт амжилтаа алдаршуулж, алдаа дутагдлаа ярилцаж, цаашид засаж сайжруулах зүйлс, байгууллагын ирэх жилийн стратегиа ярилцдаг уламжлалтай. Харин энэ жилийн хувьд дижитал хувьслыг түүчээлэн хэрэгжүүлэгчийнхээ дагуу уламжлалт арга барилаа өөрчлөн, 1500 ажилтнаа нэгэн зэрэг хамруулах хурлыг зохион байгуулахаар шийджээ.
3 жилийн өмнө
4 жилийн өмнө