Уншиж байна ...

Бизнес

4 жилийн өмнө
4 жилийн өмнө
Зураг
2020 оны 4 сарын 3
Фантастик продакшны 10 жил болон СКАЙтел группийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлгийн нийт 20 анги дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус уран бүтээл өнгөрсөн хагас жилийн турш Монголдоо төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан бүх Монголчуудыг байлдан дагуулж, хамгийн олон үзэгчтэй олон ангит кино болсон юм.
Зураг
2020 оны 4 сарын 2
АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) болон Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээнд гарын үсэг зурсан.
Зураг
2020 оны 4 сарын 1
Зөвхөн Англи хэлийг гаргууд эзэмшсэнээр амьдрал болон карьертаа том ахиц авчрах боломжтой өсөн дэвжиж буй маш олон залуу мэргэжилтнүүд байдаг. Гэтэл эх орондоо хэл сурч буй дийлэнх залуусын асуудал бол үг, дүрэм зэрэг акедемик мэдлэг боломжийн боловч ярьж, хэрэглэж чаддаггүйд оршдог билээ.
Зураг
2020 оны 4 сарын 1
УЛААНБААТАР, Монгол улс – 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-ын зохион байгуулсан цахим Бизнес уулзалтад Монгол Улсын Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нар хүндэт зочноор оролцож, Ковид-19 цар тахлын эдийн засгийн үр нөлөө болон Монгол Улсын засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Ковид-19 цар тахлын улмаас, Монгол улс болон дэлхий дахинд олон бизнесүүд зээлээ эргүүлэн төлөх, гэрээт үүргээ биелүүлэх болон ажилчдынхаа цалин, нийгмийн даатгалыг төлөх боломжгүй болж, тэдэнд засгийн газрын зүгээс бэлэн мөнгөний яаралтай дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Дэлхийн бусад улс орны засгийн газрууд болон бодлого боловсруулагчид энэхүү цар тахлын улмаас учирч буй эдийн засгийн үр нөлөөнөөс бизнесүүд болон ард иргэдээ хамгаалах зорилгоор шийдвэртэй алхмуудыг хийж байна.
Зураг
2020 оны 4 сарын 1
"Эрдэнэс таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус компанийн зүгээс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн брокерийн компаниудаар дамжуулан ногдол ашгийг тараахаар бэлтгэл ажил явагдаж байгаа билээ.
Зураг
2020 оны 4 сарын 1
Дэлхийн улс орнуудад хөл хорио тогтоосноос үүдэн дэлхий даяар интернэтийн хэрэглээ ердийн үеийнхээс нэмэгдсэн. Үүнээс үүдэн Facebook, Netflix, Apple, YouTube компаниуд видео дүрснийхээ чанарыг бууруулсан тухайгаа мэдээлж байсан билээ. Энэхүү шийдвэр нь хэрэглэгчдийнхээ интернэтийн хэрэглээг гацаахгүй байх ач холбогдолтой бөгөөд хөл хорионы хугацаанд л үргэлжлэх юм.
Зураг
2020 оны 4 сарын 1
Зарим хэрэглэгч автомашинаа өөрийн тав тух, хүсэл сонирхолд тааруулан нэмэлтээр тоноглож, чимэглэх нь түгээмэл. Гэвч ийнхүү автомашиныг өөрийн дураар өөрчлөх нь ямар үр дагавартайг та мэдэх үү?
Зураг
2020 оны 4 сарын 1
“Цемент-Шохой” ХК нь 37 жил тасралтгүй ажиллаж Монгол Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрээ оруулж эх орны барилгын хэрэгцээг цементээр, Эрдэнэт үйлдвэрийг технологийн шохойгоор, Хөтөл хотын төр, төсвийн байгууллага, ард иргэдийг халуун ус, дулааны эрчим хүчээр 100 хувь хангаж ирсэн үндэсний томоохон үйлдвэрлэгч компани билээ.
Зураг
2020 оны 3 сарын 31
Сониныхоо энэ удаагийн дугаараар “Монголын Явган алхалтын холбоо” (Mongolian Walking Association)-ны Ерөнхийлөгч Б.Болор-Эрдэнэтэй ярилцлага хийлээ. Тус холбоо нь явган алхалтаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих мөн алхалтаар дамжуулан өөр хоорондоо нөхөрлөх, олон улсын алхалтын хөтөлбөрүүдээр дамжуулан нөхөрлөлийн хил хязгаараа тэлэх, байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлах, хамгаалах зэрэг олон боломжуудыг олгодог юм.
Зураг
2020 оны 3 сарын 31
Covid-19 цар тахалтай холбоотойгоор нийтээр мөрдөж буй хязгаарлалт, хорио цээрийн дэглэм нь зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар тухайн аж ахуйн нэгжүүд болон иргэдийн мөнгөн орлого тасалдаж, төлбөрийн чадвар муудаж, банкуудаас авсан зээлийг гэрээний дагуу төлөхөд хүндрэл үүсэж байгаа талаар Монголбанкнаас мэдэгдлээ.
Зураг
2020 оны 3 сарын 31
Дэлхийн нийтэд тархаад буй коронавирус (COVID-19) цар тахлаас үүдэлтэй хорио цээр, хязгаарлалтын улмаас Капитрон банк харилцагчиддаа санхүүгийн дарамтад орохоос нь урьдчилан сэргийлэх, хямралтай үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Зураг
2020 оны 3 сарын 31
Автомашины шатахуун нь өөрийн чанар, хадгалалтын орчин, түлшний сав руу орох нөхцөл зэргээс шалтгаалж ямар нэг байдлаар бохирддог. Харин түлшний шүүлтүүр нь шатахууны хог шороо, ус, хорт хаягдлыг шүүж түлш хөлдөх, түлшний насос болон форсунк бөглөрөхөөс сэргийлдэг байна. Ингэснээр цэвэр түлш хөдөлгүүрт хүрч автомашин тань бүрэн хүчин чадлаар урагшилна.
Зураг
2020 оны 3 сарын 31
Үндэсний ууган үйлдвэрлэгч Эрдэнэт хивс компани нь ирж буй урин хаврыг тохиолдуулан 2020 оны 03-р сарын 25-ны өдрөөс 04-р сарын 15-ны өдрийг дуустал Хаврын 5-30 хувийн хямдралтай худалдаагаа зарлалаа.
4 жилийн өмнө
4 жилийн өмнө