Уншиж байна ...

Бизнес

4 жилийн өмнө
2019/11/13
4 жилийн өмнө
Зураг
2019 оны 11 сарын 13
ХХБанк нь банкны сектороос анх удаа Монголбанкны Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон холбогдох журмуудыг үндэслэн “Клирингийн системийн оператор”-ын болон “Төлбөрийн картын процессор”-ын зөвшөөрлийг өнөөдөр буюу 11-р сарын 13-ны өдөр Монголбанкнаас хүлээн авлаа.
Зураг
2019 оны 11 сарын 13
Иргэд нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээлийг сонирхон судалдаг болж, дотоод гадаадын томоохон биржүүдийн арилжаанд оролцох болжээ. Тэгвэл Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон иргэдэд, дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох удирдлагыг нь атгуулж байна.Тэд дэлхийд алдартай Interactive Brokers үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн нь энэ боломжийг нээгээд байгаа аж. Бид тус компанийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.
Зураг
2019 оны 11 сарын 13
Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 9.3-д “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгө нь татварын дараах цэвэр ашгийн 3%-тай тэнцүү хэмжээтэй байх” гэж холбогдох хууль тогтоомжийн дагуу 25 хувийн татвар төлөн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн татварын дараах цэвэр ашгаас Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, Татварын ерөнхий хуульд тусгагдаагүй хөрөнгө төвлөрүүлэх нэршлээр дахин 3%-ийн татвар авахаар тусгагдаад байгаатай холбоотойгоор бид энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Зураг
2019 оны 11 сарын 12
Монголд Д амин дэмийн дутагдалгүй хүн нүдний гэм болсон гэхэд болно. Шалтгаан нь ерөөсөө тодорхой. Өөрөөр хэлбэл, энэ нь бүс нутгийн онцлог болон хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах Д амин дэм хангалттай байдаггүйтэй холбоотой юм. Гэвч хүний биед Д амин дэм дутагдах нь 200 гаруй өвчний шалтгаан болдог.
Зураг
2019 оны 11 сарын 12
"Орчлон” сургууль, цэцэрлэгийн цогцолбор боловсрол сургалтын байгууллага 20 жилийн ойн босгон дээрээ “STEAM” (байгалийн ухаан, технологи, инженеринг, урлаг-гоо зүй, математик) хөтөлбөрт суурилсан ахлах сургуулиа ашиглалтад оруулж, өнөөдөр мөнгөн хонхоо цохиж сурагчдаа хүлээн авлаа. Тус сургуульд шинжлэх ухаанч, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, зүрх сэтгэлийн боловсрол болон мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрүүд Кембрижийн хөтөлбөртэй уялдан явагдах юм.
Зураг
2019 оны 11 сарын 12
Өндөр настнуудаас амьдралдаа хамгийн ихээр баярлаж, мөн харамсдаг зүйлийнх нь тухай асуухад “Бага аялж, бага хайрласандаа л харамсаж байна. Бид боломжтой үедээ аялах биш, аялахын тулд өөрсдөдөө боломж гаргаж байх хэрэгтэй” гэж хариулсан байдаг. Аялснаар зөвхөн дэлхийн ертөнцийг төдийгүй өөрийгөө олж, дотоод “би”- ээ танин мэдэхэд тусалдаг шидтэй гэхэд хилсдэхгүй биз ээ.
Зураг
2019 оны 11 сарын 12
“Фауст” жүжгийн тухай дуулаагүй хүн ховор. Өөрийгөө боловсролтой гэж боддог, үгүй ядахнаа боловсролтой хүмүүсийн хүрээнд хамаатуулахыг дотроо хичээж явдаг хэн болов ч “Фауст” тавигдах нь гэсэн зарыг тогтож уншилгүй өнгөрнө гэж байхгүй. Манайд энэ хүрээллийг хуучин цагт “сэхээтэн” гэдэг байв. Одоо цагт бол “элит” гэх болжээ.
Зураг
2019 оны 11 сарын 12
ХХБанк хүүхэд, залуучуудынхаа төлөө хийх ажлуудаа улам эрчимжүүлэн “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан хэрэгжүүлж Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон эрхийг хамгаалах гэсэн 3 чиглэлд анхаарч ажиллаж байгаагийн томоохон төлөөл нь 300-н номын сан тохижуулах, номоор баяжуулах төсөл билээ.
Зураг
2019 оны 11 сарын 12
2001 оны 11 сарын 16-нд үүсгэн байгуулагдаж байсан Капитрон банк өнөөдөр 900 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 75 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, 40 гаруй салбар нэгжтэй, 400 гаруй мэргэшсэн ажилтан албан хаагчидтай Монгол Улсын хамгийн хурдацтай хөгжиж буй банкны нэг болон өргөжжээ.
Зураг
2019 оны 11 сарын 12
Ажлын байрны аюулгүй байдлыг хангах нь үйлдвэрлэл, бүтээн байгуулалт идэвхтэй хийгдэж буй манай орны хувьд анхаарал зайлшгүй хандуулах ёстой асуудлын нэг юм. Дэлхий нийтэд өдөрт дунджаар 16,000 орчим хүн осол, гэмтлийн улмаас амь насаа алдаж байна. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд үйлдвэрлэл, бүтээн байгуулалт ихээр хийгдэж байгаа учраас үйлдвэрлэлийн ослын тохиолдол их байдаг.
2019 оны 11 сарын 12
Үл хөдлөх хөрөнгийн талаарх монголчуудын ойлголтонд хувьсгал хийх чанар ба агуулгыг Ц.Дашцэрэн ярьж байна. Ярихаар барахгүй, бүтээж, гүйцэтгэж явна. Түүний мөрөөдөл Монголын мөрөөдөл болсон цагт үл хөдлөх хөрөнгө үнэ цэнээ алдахгүй, үүнийг дагаад иргэн баян, улс баян болох юм. “Мастер групп” -ийн Ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй ярилцлаа.
Зураг
2019 оны 11 сарын 11
Apple компанийн технологийн цоо шинэ шийдэл бүхий IPhone 11, IPhone11Pro, IPhone11ProMax гар утасны Монгол дахь албан ёсны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын наймны өдөр болж өнгөрлөө.
Зураг
2019 оны 11 сарын 11
“Дэлхийн шинжлэх ухааны өдөр”-ийг өнгөрөгч бямба, ням гарагт Дүдү хүүхдийн музейд хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил тус музейн анхны салбар болох И-март дэлгүүрээс гадна “Зайсан Хилл” дэх шинэхэн Дүдү музейд нийт 200 гаруй хүүхэд багачууд шинжлэх ухааны өдрийг хамтдаа тэмдэглэлээ.
Зураг
2019 оны 11 сарын 11
Энэ зун Монголын хамгийн том компанийн нэг MCS групп өөрсдийн бизнесийн 25 хувиа зарах гэж байна гэсэн мэдээлэл Wall Street Journal дээр гарсан билээ.
Зураг
2019 оны 11 сарын 11
“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн Elite International MUN буюу НҮБ-ын дөрөв дэх удаагийн загвар хурал 8-аас 10-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жилийн Elite International MUN-ийг "Climate Reality" сэдвийн хүрээнд хийсэн бөгөөд анх удаа англи, монгол, орос, хятад гэсэн дөрвөн хэл дээр болж байгаагаараа онцлог юм. НҮБ-ын үйл ажиллагааг сурагчдадаа таниулж, олон улсын мэдлэгийг нь өргөжүүлэх зорилготой энэ удаагийн загвар хуралд 500 орчим хүүхэд бүртгүүлснээс 180 сурагч шалгаран оролцсон байна.
4 жилийн өмнө
2019/11/13
4 жилийн өмнө