Уншиж байна ...

Бизнес

4 жилийн өмнө
4 жилийн өмнө
Зураг
2019 оны 9 сарын 2
Biznetwork.mn нь 4800 гаруй байгууллага, 185,000 ажил хайгчдыг холбон ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, ERP систем хөгжүүлэлт, сургалт, зах зээлийн судалгаа, ажлын байрны нэгдсэн лавлах зэрэг хөдөлмөрийн зах зээлд чиглэсэн олон үйл ажиллагааг явуулдаг төдийгүй хамтран ажиллагч байгууллагуудаа үргэлж дэмжин ажилладаг билээ.
Зураг
2019 оны 8 сарын 30
Сүүлийн жилүүдэд хоол хүнсэн дэх эслэгийн хэмжээний талаар нэлээд ярих болжээ. Энэ талаар бид Хүнсний технологич, Австрали Улсын Флиндерсийн Их Сургуулийн Хоол зүйч магистр Б. Болорчимэг-с мэдээлэл авсан юм. Хоол хүнсний үндсэн шимт бодис нь уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодисын зохистой хэмжээнээс бүрддэг. Харин эслэг нь нүүрс усны бүлэгт хамаарагддаг ба уусдаг, уусдаггүй хоёр төрөлтэй. Эдгээр төрөл нь хоёулаа хүний биед хэрэгтэй, бидний идэж заншсан ургамлын гаралтай үр тариа, жимс, хүнсний ногоо, самрын бүлгийн бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Эслэгийг өдөр бүр зохистой хэмжээгээр хэрэглэх ёстой. Сүүлийн жилүүдэд хүн амынхаа эрүүл мэндийг онцгойлон чухалчилдаг хөгжингүй улс орнуудын зохистой хооллолтын зөвлөмж дахь эслэгийн хэмжээ нэмэгдэж, эслэг агуулсан хүнсний бүтээгдэхүүний хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч байна.
Зураг
2019 оны 8 сарын 30
Тэнхлэг Зууч компанийн судалгаагаар Улаанбаатар хотод захиалга авч байгаа хаусны 17 төсөл байна. Тэдгээрээс 10 нь ашиглалтанд орсон бөгөөд үлдсэн 7 төслийн зарим нь Наадамаас өмнө, зарим нь ондоо багтан ашиглалтанд орох аж.
Зураг
2019 оны 8 сарын 29
Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд барьж байгуулсан “Улаанбаатар төмөр зам” ХНН, Монгол Улсын өөр нэг томоохон бүтээн байгуулалт болох Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барихад оролцохоор болсон.
Зураг
2019 оны 8 сарын 29
Дэлхийн 85 гаруй хотод зохион байгуулагддаг гарааны бизнесийн хамгийн том тэмцээн болох "Seedstars World" тэмцээн Улаанбаатар хотноо 08 сарын 30, 31- нд гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Зураг
2019 оны 8 сарын 28
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө 7 дахь жилдээ зарлаж байна.
Зураг
2019 оны 8 сарын 28
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад өнгөрсөн Даваа гарагт оролцсон билээ.
Зураг
2019 оны 8 сарын 28
Хүүхдийн хөгжил, боловсрол гэдэг хугацаа алдан хоцрооход дэндүү хайран үнэ цэнэтэй зүйл юм. Учир хүүхдийн насны онцлог бүхэн давтагдашгүй бөгөөд аливааг хүлээн авах, суралцах цаашдын чадваруудынх нь суурийг бэлдэж байдаг хүний хөгжлийн онцгой үе юм. Тэд яг одоо ч ирээдүйд хэн байхаа, хэрхэн амьдрахаа бүтээж байгаа. Тиймээс бид сургуульд оруулчихлаа. Одоо уншиж бичээд, тоо бодоод сурчихна гэдгээр хүүхдийнхээ бүх хөгжил боловсролыг хэмжих боломжгүй учир тэднийгээ олон янзын сургалт хөтөлбөрүүдэд хамруулдаг шүү дээ. Харин тэдгээр сургалт үр дүнтэй байх эсэхэд юу нөлөөлдөг вэ?
Зураг
2019 оны 8 сарын 28
Сагсан бөмбөгийн 18 дахь удаагийн ДАШТ эхлэхэд ердөө 3 хоног үлджээ. Дэлхийн олон сая үзэгчдийн анхаарлыг татаж буй уг тэмцээнийг NTV анх удаа эх орон даяар албан ёсны эрхтэй дамжуулах юм. Тэгвэл тус тэмцээнийг тайлбарлан хүргэх хөтлөгч Б.Төмөртэй ярилцлаа.
Зураг
2019 оны 8 сарын 27
Дэлхийн томоохон технологийн компаниуд болох IBM, Sony, Panasonic, Fujitsu, Nissan зэрэгт ажиллаж байсан өндөр боловсролтой, туршлагатай програмист залуус нэгдэж хүнсний дэлгүүрүүд, үйлчилгээний байгууллагуудад зориулсан бараа татан авалтын нэгдсэн захиалгын систем хийсэн аж. Одоогийн байдлаар тус захиалгын системд 4700 гаруй дэлгүүр, худалдаа үйлчилгээний цэг бүртгүүлсэн бөгөөд дотоодын 30 орчим томоохон компаниудын барааг "ОДО ордер" аппликэйшнийг ашиглан захиалдаг болоод байна. Намрын ургац хураалт эхэлсэн энэ цаг үед хүнсний ногоо тариаланчдаа дэмжин шинэхэн ургацын ногоог дундын зуучлалын хөлсгүй шууд тариаланчдаас нь захиалах боломжийг олгож тариаланч ногоочиддоо уг системээ үнэ төлбөргүй ашиглуулахаар болжээ.
Зураг
2019 оны 8 сарын 27
Балчир бага наснаасаа эхлээд л хүн бүрийн өглөө босоод хамгийн түрүүнд хийдэг үйлдэл бол нүүр гараа угаах юм. Яагаад?
Зураг
2019 оны 8 сарын 27
Итали улсын тансаг зэрэглэлийн ISAIA брэндийн Шангри-Ла Моллын нэгдүгээр давхар дахь дэлгүүр байрлалаа өөрчилжээ.
Зураг
2019 оны 8 сарын 27
Ази тив нь үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын өгөөж үзүүлэлтүүдээр өнгөрсөн жилээс 6.2% ийн өсөлтийг үзүүлээд байгаа билээ. Өдрөөс өдөрт үйл ажиллагаагаа тэлж дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөллөө үзүүлсээр буй RE/MAX чуудын жил болгон уламжлал болон зохион байгуулагддаг Азийн бүсийн чуулган уулзалт энэ удаад Энэтхэг улсын Нью Дэли хотод байрах JW Marriоt зочид буудалд болж өнгөрлөө.
Зураг
2019 оны 8 сарын 27
Том зургаар нь харвал Монголын эдийн засаг 2018 онд сэргэж ирсэн бөгөөд улсын төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр давж биелсэн нь үүний нотолгоо. Харин 2019 онд Монгол банкнаас тооцоолсноор эдийн засаг 6.4% өсөлттэй гарах дүр зурагтай байсан билээ.
4 жилийн өмнө
4 жилийн өмнө