Уншиж байна ...

Бизнес

4 жилийн өмнө
4 жилийн өмнө
Зураг
2019 оны 8 сарын 26
Гурвалсан үйлчилгээ үзүүлэгч Юнивишн ХХК Монголд анх удаа гэр хороололд өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэхээр Эрдэнэт хотыг сонгон 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Ийнхүү 08-р сарын 24-ний өдөр албан ёсоор гэр хороололд анхны гурвалсан үйлчилгээний сүлжээ нэвтэрлээ. Эрдэнэт хотын Амарын төв талбайд зохион байгуулагдсан энэхүү нээлтийн ёслолд Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
Зураг
2019 оны 8 сарын 26
Петровис Группээс хувь хэрэглэгчдэдээ зориулан Монгол орон даяар хэрэгжүүлсэн “Бэлгэнд гаръя 2” урамшуулалт хөтөлбөр өндөрлөлөө. Хөтөлбөр 2019 оны 06-р сарын 03-аас 08-р сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд буюу хоёр сар гаруйн хугацаанд хэрэгжиж8 хөтөлбөрийн хугацаанд нийт зургаан нэр төрлийн 300,000 гаруй бэлэг эзэддээ хүрлээ. Хэрэглэгчид шатахуун авсан 30 мянган төгрөг тутамдаа нэг скрач карт авч, картаа газар дээр нь хусаад бэлэг гарвал шууд авч, үсэг гарвал үгээ бүтээж, супер бэлгийн эзэд болцгоолоо. Тодруулбал “Чанар” гэсэн үг бүтээсэн 74 хэрэглэгч тус бүр 100 мянган төгрөгийн шатахууны эрх, “Өндөр чанар” гэсэн үг бүтээсэн 21 хэрэглэгч тус бүр нэг сая төгрөгийн шатахууны эрхийн эзэд болоод байна.
Зураг
2019 оны 8 сарын 26
Монгол дахь Америкийн худалдааны танхим тав дахь удаагийн Америкийн өдрүүд үзэсгэлэн худалдааг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран өнгөрсөн бямба, ням гарагуудад Мишээл Экспо төвд амжилттай зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнд Herbalife Nutrition, Timberland, Wagner Asia зэрэг Америк бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжүүд оролцлоо. Энэ жилээс эхлэн Монгол компаниуд ч энэхүү үзэсгэлэнд оролцож эхэлсэн нь онцлог байлаа.
Зураг
2019 оны 8 сарын 26
Манай цэцэрлэг нь 2016 оноос хойш боловсролын салбарт тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагдсан юм.
Зураг
2019 оны 8 сарын 26
Орон сууц барих өртөг тасралтгүй өсөж, үүний эсрэг талд үнэ өсөхгүй байгаа талаар барилгын салбарынхан ярьдаг. Ингэснээр төсөл хэрэгжүүлэгчид алдагдал хүлээж эхэлсэн гэнэ. Тэгвэл тэдний яриаг батлах гурван баримтыг уншигч танд хүргэж байна.
Зураг
2019 оны 8 сарын 26
Хятад улсыг зорихоор төлөвлөж буй хүн бүн бүхэнд дуулгах таатай мэдээ байна. Энэ жил Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д 2019 оны 8-дугаар сарын 31-нээс 9-р сарын 15-ны хооронд болно. Харин энэ цаг мөчтэй зэрэгцэн ЮнионПэй интернэйшнл байгууллага, Капитрон банк хамтран карт эзэмшигч нартаа зориулан дараагийн ээлжит урамшуулалт хөтөлбөрөө зарлалаа.
Зураг
2019 оны 8 сарын 23
Англи хэлний ярианы чадварт төвлөрөн ажилладаг Брайтон сургалтын төв Англи хэл сурах практик төвтэй сургалтын хөтөлбөр болон онлайн орчинд зохион байгуулдаг төрөл бүрийн үйл ажиллагаагаараа танигдсан билээ. Ярианы чадварыг хөгжүүлэх буюу хэрэглэж чаддаг Англи хэлтэй болгох зорилготой тэдний “дадлага” төвтэй сургалтын хөтөлбөрийг зайнаас суралцах ганцхан удаагийн үйл ажиллагааг Брайтончууд зарлажээ. Энэ үйл ажиллагаагаар та Брайтонийн доорх 3 төрлийн лекц хичээлийг үндсэн сургалтын төлбөрөөс хэд дахин бага үнээр авах боломжтой ба ярианы дадлага хийх сонирхолтой чаллэнжид нэгдэх боломжтой юм. Ингээд, тэдний бэлтгэсэн хөтөлбөртэй танилцана уу.
Зураг
2019 оны 8 сарын 23
Мongolian Mining Corporation (MMC) буюу Энержи Ресурс компанийн 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн мэдээлэл өчигдөр албан ёсоор нийтлэгджээ.
Зураг
2019 оны 8 сарын 23
Сүүлийн үед залуучуудаас гадна хүүхдүүдийн хийжүүлсэн ундааны хэрэглээ эрс ихэссэн билээ. Тэгвэл энэ тухай бид мэргэжлийн эмчтэй дэлгэрэнгүй ярилцлаа. Хүний их эмч С.Дулмаагийн ярилцлагыг хүргэж байна.
Зураг
2019 оны 8 сарын 22
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019 оны 08 сарын 31 болон 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн хоёр өдөр бизнес эрхлэгчид, тус салбарын мэргэжилтнүүд, үзэгч зочид бүгд нэг дор хуран цуглана. Мөн энэ онд Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ой тохиож байна. Үүнтэй холбоотой ОХУ-н Тэргүүн Владимир Путин МУ-д айлчлан ирэх юм.
Зураг
2019 оны 8 сарын 22
Хэрэглэгчдэдээ дэлхийн жишигт нийцсэн чанар, загвар бүхий гутал, хувцсыг хүргэх зорилгоор 2016 онд байгуулагдсан. Ангаар брэнд нь Итали улсад боловсруулсан дээд зэргийн цэвэр арьс, шир, ул зэргийг албан ёсны патентын эрхтэйгээр ашиглан үйлдвэрлэдэг. Ангаар брэнд нь Монголын цаг уур, орчин нөхцөлд зориулан шинэ дэвшилтэт технологиудыг бүтээгдэхүүн хөгжүүлэхдээ албан ёсны эрхийн дагуу ашигладаг. Дэлхийд хамгийн хөнгөн, тав тухтайгаар алдаршсан Италийн EXTRALIGHT брэндийн гутлын ул, Мэргэжлийн уулчидын хувцас хэрэглэл хийхэд ашиглагддаг THINDOWN брэндийн өдөн дулаалгын, Амьсгалах технологи, гутлын хэлбэр алдагдахаас сэргийлэх технологи зэрэг дэвшилтүүдийг одоогоор ашиглан бүтээгдэхүүн гаргаад байн. Иймээс чанартай бараа бүтээгдэхүүнийг хүн бүрд таниулах үүднээс ЧАНАРЫГ МЭДРҮҮЛЭХ, ЧАНАРТАЙ ХЯМДРАЛ худалдааг 9 сарын 2 өдрийг дуустал зарлалаа.
Зураг
2019 оны 8 сарын 22
Biznetwork.mn ажил олгогч танд зах зээлийн бодит мэдээлэлд үндэслэн цалин, урамшууллын системээ зөв тодорхойлох, шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээлэл авах боломжийг олгож байна.
Зураг
2019 оны 8 сарын 22
Хөрөнгийн зах зээлд оролцогчид, салбарын мэргэжилтнүүдийг дэмжих зорилготой хувьцааны шинжилгээ хийх уралдаан зарлаж байна.
Зураг
2019 оны 8 сарын 21
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал Улсын нийслэл Катманду хотноо болж буй DGCA-56 хурлын хоёр дах өдрийн хуралдааны төгсгөлд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа буюу FAA, "Бойнг" компанийн төлөөллүүд Иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудтай уулзаж "B737 MAX" маягийн агаарын хөлгийн асуудлаар мэдээлэл хийсэн талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.
Зураг
2019 оны 8 сарын 21
Би ажилдаа хайртай. Таныг ч гэсэн ажилдаа хайртай гэдэгт итгэлтэй байна. Та өглөө ажилдаа яваад, орой эргэж ирдэг төрлийн хүн бол би таныг маш сайн ойлгож байна. Өдөр бүр ижилхэн зүйлс, ижилхэн хүмүүс, ижилхэн газар. Энэ бол бидний ажлын орчин буюу оффис. Магадгүй оффис дээр болдог хамгийн сонирхолтой зүйл нь хэн нэгний төрсөн өдөр эсвэл гарч тамхи татах байх. Эсвэл цайны цаг ч юм уу...
4 жилийн өмнө
4 жилийн өмнө