Уншиж байна ...

Бизнес

5 жилийн өмнө
5 жилийн өмнө
Зураг
2018 оны 10 сарын 19
Худалдаа хөгжлийн банк 28 жилийн ойгоо угтан Монгол улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд бүрийн хөгжлийн төлөө 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулж, номоор баяжуулах сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд, Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэж өглөө.
Зураг
2018 оны 10 сарын 19
Олон сая хэрэглэгчийг сэтгэл догдлуулан хүлээлгэсэн цоо шинэ iPhone Xs | iPhone Xs Max загварын ухаалаг утасны урьдчилсан захиалга өнөөдрөөс эхэллээ. Мобиком Корпораци эдгээр утсыг албан ёсны эрх, баталгаат засварын үйлчилгээтэйгээр нийт хэрэглэгчдэдээ бэлнээр болон 12, 24 сарын хугацаатай зээлээр авахыг санал болгож байна. Урьдчилсан захиалгад хамрагдсанаар 10 дугаар сарын 26-ны өдөр буюу ердөө ганцхан долоо хоногийн дараа таны утас таны гар дээр очих болно.
Зураг
2018 оны 10 сарын 19
Бидний амьдралд тулгардаг яаралтай бичил зээлийн хэрэгцээг хиймэл оюун ухаан, финтекийн тусламжтайгаар шийдэж чадсан “ЛэндМН”-ийн хамт олон дэлхийд өрсөлдөх ээлжит санхүүгийн шийдлээ Монгол улсдаа нэвтрүүлэхэд бэлэн боллоо.
Зураг
2018 оны 10 сарын 18
Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор баталсан “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд алтыг орон нутагт худалдан авах үйл ажиллагааг Монголбанкны салбар болон арилжааны банкаар гүйцэтгүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэх зорилтын дагуу Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийг Дархан-Уул аймагт албан ёсоор нээсэн билээ.
Зураг
2018 оны 10 сарын 18
ХБНГУ-ын Commerzbank AG банкаас Монгол улсын бизнес эрхлэгчдийн импорт, экспортын үйл ажиллагааг 2016, 2017 онуудад амжилттайгаар хамтран санхүүжүүлснийг үнэлж Голомт банкыг шилдэг хамтрагч банкаар шалгарууллаа. Голомт банк 1998 оноос хойш Commerzbank AG банктай гадаад төлбөр тооцоо, гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа ба тус банк нь Дэлхийд гадаад худалдааны санхүүжилтаар тэргүүлэгч банк юм.
Зураг
2018 оны 10 сарын 18
Ажил хэрэгч залуусын амжилтыг тодорхойлогч PEDRO брэндийн нээлт өнгөрсөн Бямба гарагт буюу аравдугаар сарын 13-нд Шангри-Ла Моллд боллоо. “Энновстайл” компанийнхан дэлхий даяар 600 гаруй салбар дэлгүүртэй CHARLES & KEITH болон PEDRO брэндийг Монголд албан ёсны франчайзинг эрхтэйгээр оруулж ирсэн нь энэ юм.
Зураг
2018 оны 10 сарын 18
Монгол улс илүү хөдөлмөрлөж, илүү бүтээмж өндөртэй ажиллаж байж бусад хөгжилтэй улс орны жишигт хүрнэ. Иймээс төр энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд энэ сарын 15-ны өдөр болсон “Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний чуулган”-ы үеэр хэллээ.
Зураг
2018 оны 10 сарын 17
АНУ-ын Худалдааны Яамны итгэмжлэгдсэн бизнес айлчлалыг өнгөрөгч 15-17-ны өдрүүдэд анх удаа Монголд зохион байгууллаа.
Зураг
2018 оны 10 сарын 17
Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "Сүү" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгын гэрээний хугацаа дуусгавар болсон тул тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны аравдугаар сарын 05-ны өдрийн №11 тоот тогтоолоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Тэргүүн дэд захирлын үүргийг гүйцэтгэж байсан М.Мандхайг Гүйцэтгэх захирлаар томилсон тухай МХБ мэдээлжээ.
Зураг
2018 оны 10 сарын 17
Номин Холдинг компани нь олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, жил бүр 200-500 ажлын байр шинээр бий болгож их дээд сургуульд суралцаж буй оюутан, шинэ төгсөгчдийг үндсэн болон цагийн ажлын байраар ханган оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна.
Зураг
2018 оны 10 сарын 16
Сургууль цэцэрлэг, аялал амралтын газраар явж байхад хүмүүс ихэвчлэн үйлдвэрийн ус, ундаа ууж байгаа нь ажиглагддаг. Гэр бүлийнхэн нэг том савтай ундааг хоорондоо ам дамжуулан уух нь ч бий. Энэ нь хүмүүсийн ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд асар хортой гэдгийг та мэдэх үү. Насанд хүрсэн хүний шүлсэнд 700 гаруй төрлийн нян бактери байдгийг эрдэмтэд тогтоожээ. Шүлсээр хеликобактери дамжина, уг бактер нь ходоодны хавдраас эхлээд олон төрлийн өвчний эх үүсвэр болох аюултай. Түүнчлэн үйлдвэрийн савлагаатай ус, ундааны чанар, аюулгүй байдлын баталгаа тийм ч сайн биш. Тиймээс хүн бүр өөрийн гэсэн усны савтай байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг байна.
Зураг
2018 оны 10 сарын 16
​Олон улсын Шанрги-Ла даяар зохион байгуулагддаг K20 хүүхдийн хөтөлбөр нь анх удаа Улаанбаатар хотын Шангри-Ла Зочид буудалд энэ сарын 6-нд зохион байгуулагдлаа.
Зураг
2018 оны 10 сарын 16
Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч, салбартаа тэргүүлэгч АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Global Finance сэтгүүлээс дэлхийн шилдэг банкуудыг шалгаруулснаас Монгол Улсын 2018 оны Шилдэг банкаар ХасБанкийг тодрууллаа.
Зураг
2018 оны 10 сарын 16
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч 2018 оны Монгол Улсын шилдэг банкаар Капитрон банк шалгарсан билээ. Энэхүү шагнал нь Капитрон банкны жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нь харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэний нэгэн баталгаа бөгөөд улам олон бизнес эрхлэгчдийг Капитрон банкинд хандан энэхүү боломжийг хүртэхийг зөвлөж байна.
Зураг
2018 оны 10 сарын 15
Гүйцэтгэх ажил: Харилцагчийн үйлчилгээний ажилтнуудын дүрэмт хувцас /эрэгтэй, эмэгтэй/
5 жилийн өмнө
5 жилийн өмнө