Уншиж байна ...

Ерөнхийлөгч

5 жилийн өмнө
2018/07/20
6 жилийн өмнө
Зураг
2018 оны 7 сарын 20
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашганы нэрэмжит Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн удирдлага, багш, албан хаагч, сурагчдын хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж тус сургуулийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Зураг
2018 оны 7 сарын 18
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 104-р зарлиг гаргаж, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Зураг
2018 оны 7 сарын 17
Нас 86 хүрсэн хэдий ч Г.Батсуурь гуай ард олныхоо эрүүл мэндийн төлөө одоог хүртэл тасралтгүй зүтгэсээр л байгаа.
Зураг
2018 оны 7 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.
Зураг
2018 оны 7 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурьт “Улсын аварга” цол олголоо.
Зураг
2018 оны 7 сарын 12
Хурдан азарганы түрүү магнайг авсан уяач Б.Баттөрийн галаар Ерөнхийлөгч Х.Баттулга зочиллоо.
Зураг
2018 оны 7 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайгаар зочилж, дуут сум харвасныхаа дараа шагайн асраар зочилж харваач, наадамчин олонтой мэндчиллээ.
Зураг
2018 оны 7 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн тусгай элчийн хувиар Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоаны “Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсны ёслолын арга хэмжээ”-нд оролцлоо.
Зураг
2018 оны 7 сарын 9
Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баяр болох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо зарим хүнийг төрийн одон медалиар шагнан урамшуулж байна.
Зураг
2018 оны 7 сарын 5
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Малайз улсын Шадар сайд, хатагтай Дато Се Азаза Ван Исмайл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Зураг
2018 оны 7 сарын 4
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Катар улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Солтан Бин Саад Ал-Мурайхиг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Зураг
2018 оны 6 сарын 20
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн барив.
Зураг
2018 оны 6 сарын 18
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцэн суралцаж байгаа оюутнуудыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав.
Зураг
2018 оны 6 сарын 14
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлтэд хүрэлцэн очлоо.
Зураг
2018 оны 6 сарын 13
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм.
5 жилийн өмнө
2018/07/20
6 жилийн өмнө