Уншиж байна ...

Ерөнхийлөгч

5 жилийн өмнө
2018/05/04
6 жилийн өмнө
Зураг
2018 оны 5 сарын 4
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хуралд уламжилж, Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүллээ.
Зураг
2018 оны 5 сарын 3
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулагдаж буй “Хараат бус сэтгүүлзүй” үндэсний форумд оролцогчдод илгээлт явууллаа.
Зураг
2018 оны 5 сарын 3
Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргад нэр дэвшигчийг тодруулахаар иргэдээсээ 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд sanal@president.mn хаягаар санал авсан билээ.
Зураг
2018 оны 5 сарын 2
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудыг дэлгэн үзүүллээ.
Зураг
2018 оны 5 сарын 2
Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж тус тус заасан байдаг.
Зураг
2018 оны 5 сарын 2
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Зураг
2018 оны 5 сарын 1
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 2017 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэтгэсэн байгууллага, эздэд “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардууллаа.
Зураг
2018 оны 5 сарын 1
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг болж, олон улсын стандартыг ханган, улс орныхоо хөгжлийн илэрхийлэл, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болон үнэлэгдсэн дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуучлал ба бизнесийн шинэ чиглэлийн онцгой бүтээн байгуулалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог​ юм.
Зураг
2018 оны 4 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монголын генералуудын өдөрт зориулж Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд генералуудыг хүлээн авч уулзаад, нийт генералуудад хандан үг хэллээ.
Зураг
2018 оны 4 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр захирамж гаргаж, Цэвээндоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд томилж, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудлыг хариуцууллаа.
Зураг
2018 оны 4 сарын 24
Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн
Зураг
2018 оны 4 сарын 24
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Зураг
2018 оны 4 сарын 24
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргалаа.
Зураг
2018 оны 4 сарын 20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Иргэн төсөл”-ийн Үндэсний шалгаруулалт буюу Улаанбаатар хот болон орон нутгаас төсөлд оролцож байгаа багуудын хооронд эцсийн шалгаруулалт өрнөлөө.
Зураг
2018 оны 4 сарын 20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа.
5 жилийн өмнө
2018/05/04
6 жилийн өмнө