2022 оны 1 сарын 19
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаас чөлөөлснийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. Мөн зарим томилгоо хийгдсэнийг мэдээлэв.