2019 оны 9 сарын 7
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11:05 цагт 68.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.