Уншиж байна ...
Зураг
Зураг

УИХ

5 жилийн өмнө
2019/01/11
5 жилийн өмнө
Зураг
2019 оны 1 сарын 11
УИХ-ын чуулган өнөөдөр 10:00 цагт хуралдахаар товлосон боловч, ирц бүрдээгүйн улмаас 15:00 цаг хүртэл хойшилсон. Үүний дараа УИХ-ын О.Баасанхүү мэдээлэл хийлээ.
Зураг
2019 оны 1 сарын 11
УИХ-ын чуулган ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо.
Зураг
2019 оны 1 сарын 11
Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж эхэллээ.
Зураг
2019 оны 1 сарын 10
АН-аас санаачлаад буй УИХ өөрөө тарах тогтоолын төсөлд Ж.Мөнхбат гарын үсэг зурлаа. Тэрбээр хоёр сарын өмнө УИХ тарах ёстой гэсэн зарчмын санал гаргаж, өөрийн бланкан дээр мөн гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ.
Зураг
2019 оны 1 сарын 10
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурал Г.Солтан гишүүн онгоцоор ирснээр өнөөдөр үргэлжилсэн билээ. Тэгвал тус дэд хорооны хурал дөнгөж сая дуусаж, дүгнэлтээ гаргасан талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.
Зураг
2019 оны 1 сарын 10
Гарын үсэг цуглуулах самбарыг УИХ-ын чуулганы танхимын үүдэнд өнөөдөр байрлуулсан байна.
Зураг
2019 оны 1 сарын 10
Улсын ерөнхий прокуророос уржигдар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн.
Зураг
2019 оны 1 сарын 9
УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
Зураг
2019 оны 1 сарын 9
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг гишүүнээс нь түдгэлзүүлэх Улсын Ерөнхий Прокурорын саналыг хэлэлцлээ.
Зураг
2019 оны 1 сарын 9
УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Зураг
2019 оны 1 сарын 9
УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Зураг
2019 оны 1 сарын 9
Яг одоо Төрийн байгуулалтын Байнгын хороо хуралдаж байна.
Зураг
2019 оны 1 сарын 9
УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-аас өчигдөр УИХ-д хүргүүлсэн билээ.
Зураг
2019 оны 1 сарын 9
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, тайлбар өглөө.
Зураг
2019 оны 1 сарын 9
УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-аас өчигдөр хүргүүлсэн. Гэвч өнөөдөр зарим хэвлэлээр УЕПГ-аас тийм санал УИХ-д хүргүүлээгүй гэсэн мэдээлэл цацагдаад байна.
5 жилийн өмнө
2019/01/11
5 жилийн өмнө