2018 оны 12 сарын 7
Монголын улстөрчид өөрсдийнхөө хийж байгаа “улс төр”-ийн учрыг ч олохоо болив бололтой. Учир нь улс төр утгаа алдаж, төр засаг завхарч дууслаа. Хамгийн сүүлд, өчигдөр УИХ-ын дөрвөн гишүүн УИХ-ын даргыг огцруулахаар хэд хэдэн акц хийв. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Е.Аюурсайхан, Ж.Батзандан, Лу.Болд нар эхлээд чуулганы гадаа “сандалтай суулт” хийсэн.