2014 оны 10 сарын 9
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Энхтөр, Ундрах нарын гэр бүл дөрвөн удаагийн төрөлтөөр 11 жилийн дотор найман ихэр хүүхэдтэй болж, ам бүл 10-уулаа амьдарч буй. Ихрүүдийн аав, ээж гурван удаагийн төрөлтөөр зургаан ихэр хүүхэд төрүүлээд, 2009 онд “Ихрүүдийн холбоо”-нд бүртгүүлж байжээ.