2017 оны 9 сарын 5
Монгол Улсын Засгийн газар томоохон төслүүдээ удахгүй хөдөлгөж эхэлнэ, дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ сэргэж байгаа, төсвийн алдагдал буурсан зэргээр бага ч гэсэн эерэг дохионууд эдийн засагт асаад эхэлжээ. Өндөр дүнтэй тоо ярьдаг том эдийн засагтай оронтой харьцуулахад манай улс өөртөө гарч ирсэн багахан боломжийг л зөв ашиглаж чадвал эдийн засаг нь сэргэж, хүн зоны зоо тэнийж байдгаараа онцлогтой.