2016 оны 8 сарын 5
Фэйсбүүкийн олон нийтийн сүлжээнд “Mommy Central” нэртэй монгол ээжүүдийн групп бий. 27 мянга хол давсан гишүүн ээжүүд энд өөр зуураа боломжоороо туслахыг эрмэлзэж, “Тэр эмч сайн, энэ эмнэлэгт хандаарай” гэхчлэн түрүүнд төрсөн, туршлагатай ээжүүд яах учраа мэдэхгүй явсан дараагийнхдаа зам зааж өгнө.