2016 оны 2 сарын 23
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот үйлдвэрчний эвлэлийн “Татварын суутгалыг зогсоох тухай” албан бичгийг үндэслэн нийслэлийн харъяа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ҮЭ-ийн гишүүдийн татвар зогссоонтой холбоотой асуудлаар эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн ҮЭ-ийнхэн шүүхдэж бүтэн жилийн турш 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж явсаар Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимаас өчигдөр дээрх албан шийдвэрийг эцсийн байдлаар хүчингүй болгожээ.