2020 оны 2 сарын 21
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашгийг иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаанд мөнгөн хөрөнгөөр хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахаар болсон.