Уншиж байна ...

Уул уурхай

6 жилийн өмнө
2017/05/05
7 жилийн өмнө
Зураг
2017 оны 5 сарын 5
“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн ТЭЗҮ-г Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.
Зураг
2017 оны 5 сарын 1
ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт Вашингтонд болж, Монголын Засгийн газартай тохиролцоод байсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг батлахыг түр хойшлуулжээ.
Зураг
2017 оны 4 сарын 26
Энэ жил уул уурхайн салбарын 95 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан дөрвөн бүсэд "Уул уурхайн салбар-өчигдөр, өнөөдөр, маргааш" нэртэй салбар чуулган болох гэж байгаа талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл өглөө.
Зураг
2017 оны 4 сарын 24
Монголын эдийн засаг 10 хүртэлх хувиар өсөж магадгүй гэсэн таамаглалыг хөрөнгө оруулагчид дэвшүүлж байна. Энэ яриа өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан “Технологи, хөрөнгө оруулалт Монголд” олон улсын үзэсгэлэн яармаг хурлын үеэр болсон билээ.
Зураг
2017 оны 4 сарын 21
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болж байна.
Зураг
2017 оны 4 сарын 20
Монголын газрын тосны “газрын зураг” 20 гаруй жил зурагдсан ч улс төр, ашиг сонирхлын “агуу” зөрчлөөс болж одоог хүртэл биеллээ олж боловсруулах үйлдвэр байгуулж чадаагүй тухай “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа онцолсон. Тэгвэл энэ удаа газрын тосны зургийг хэрхэн төсөөлж байгаа тооцоо судалгаа, шийдвэр гаргагчид, салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байна. Олон жил ярьж хэлж, бүр үйлдвэрийн шав тавьж байсан энэ салбарт мэргэжлийн Засгийн газар дорвитой хөдөлж Энэтхэг улсын тусламжаар үйлдвэр барихаар болоод буй. Монгол Улс газрын тос олборлож байгаагаас хойш үйлдвэр барих нь зайлшгүй. Гагцхүү сайн тооцоо судалгаатайгаар ажлыг эхлүүлэхийг эх сурвалжууд хэлж байна.
Зураг
2017 оны 4 сарын 18
Манайханд нэг гоё зүүд бий. Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохсон гэдэг. “Алтан загас”-ны эмгэн шиг нефть үйлдвэрлэгчдээс хараат байдгаа болчихсон гэж ярьдаг. Үе үеийн Засгийн газар ийнхүү “зүүдэлж”, үлгэр яриад бүтээгүй, 20 жил өнгөрсөн. Сэрчихгүй бол энэ Засгийн газрын үед шийдлээ олж магадгүй гэх сураг саяхнаас чих дэлсэх болов.
Зураг
2017 оны 4 сарын 12
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд Чилийн “Коделко” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч өчигдөр уулзлаа.
Зураг
2017 оны 4 сарын 11
Уул уурхайн аварга компани болох Рио Тинто 2016 онд нийт $4 тэрбумыг татвар, рояалтид төлсөн тухай компанийн тайланд дурджээ.
Зураг
2017 оны 4 сарын 7
Хөрс судлагч, доктор Ш.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
Зураг
2017 оны 4 сарын 6
Архи тамхи зэрэг дундаж хэрэглээнд татвар тавихаас өөр арга байхгүй.
Зураг
2017 оны 4 сарын 6
Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал болон 2017 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг танилцууллаа.
Зураг
2017 оны 4 сарын 5
"Mongolia Mining 2017" олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт оролцов. Уул уурхайн салбартаа томоохонд тооцогддог тус үзэсгэлэн, арга хэмжээг “Эрдэнэс Монгол” компани нь гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өөрийн болон охин компаниудын үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор оролцож байна.
Зураг
2017 оны 4 сарын 5
Монголбанк оны эхний 3 сарын байдлаар нийт 2.2 тонн алт дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс худалдан аваад байна.
Зураг
2017 оны 4 сарын 5
“Австралид үер боллоо” гэх мэдээ монголчуудын хувьд баярт үйл явдал гэлтэй. Ямар сайндаа л Австралийн нүүрсний гол ордууд байрладаг бүс нутгийг Дэбби хар салхи дайрах нь гэх сургаар Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Бовен бассэйнд бороо бороо ороосой” хэмээн твиттер хуудастаа жиргэж хөөрцөглөж суух билээ дээ.
6 жилийн өмнө
2017/05/05
7 жилийн өмнө