2020 оны 5 сарын 6
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Монгол цэргийн нэгдсэн холбооноос Бүх Оросын ахмад дайчдын “Дайчин нөхөрлөл” олон нийтийн байгууллагад 20,000 ширхэг амны хаалт, чин сэтгэлийн захидал илгээв. Энэхүү чин сэтгэлийн хандивыг Ерөнхий сайдын зөвлөх, МЦНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичид гардуулж өгөв.