2019 оны 9 сарын 17
“Эмэгтэйчүүдийн оролцоог хангана гэдэг нь Монгол Улсын хувьд хүн амын тал хувийнх нь оролцоог хангана гэсэн үг” хэмээн Сангийн дэд сайд Х.Булгантуяа тодорхойлсон. Эмэгтэйчүүдийн оролцоо, ялангуяа шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгэмд тулгамдсан олон асуудлыг оновчтой шийдвэрлэх хөшүүрэг гэдгийг олон улсад ч онцолдог.