2019 оны 1 сарын 14
“Viva Venezuela! (Венесуэль ялна)” гэж давтан уриалсаар Хуго Чавес 2012 онд ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа ялав. Гэвч зургаан жилийн дараа энэ ялалт нь Венесуэльд ядуурал, ажилгүйдэл, өлсгөлөн, хүчирхийлэл, гэмт хэрэг, цөхрөл, үй олны дүрвэлт болж хувирав. Эдүгээ 32 сая хүнтэй улсын 5 сая нь эх орноосоо дүрвэж, тэдний ихэнх нь хөрш Колумб руу тасралтгүй цувсаар байна (The Economist, Sep 2018).