Уншиж байна ...

Эрүүл мэнд

4 жилийн өмнө
4 жилийн өмнө
Зураг
2020 оны 3 сарын 19
Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэг нийслэлээс орон нутгийн чиглэлд аялах зорчигч тээврийн галт тэргийг замд гарахаас өмнө мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна.
Зураг
2020 оны 3 сарын 19
Улсын онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийлээ.
Зураг
2020 оны 3 сарын 19
Эрүүл мэндийн яамнаас хүргэдэг СOVID-19 халдварын цаг үеийн ээлжит мэдээллийн үеэр эмч нарыг хэрхэн дайчлахад бэлтгэн сургаж буй талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлэв.
Зураг
2020 оны 3 сарын 19
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Зураг
2020 оны 3 сарын 19
ЭМЯ-наас сургууль, цэцэрлэгийн карантиныг дахин нэг сараар буюу дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах саналтай байгаагаа өчигдөр мэдэгдсэн.
Зураг
2020 оны 3 сарын 19
COVID-19 халдвар гарсан улс орнууд болон дэлхийн улс орнууд халдвартай тэмцэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.
Зураг
2020 оны 3 сарын 19
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ээлжит мэдээллээ өглөө.
Зураг
2020 оны 3 сарын 19
Эрүүл мэндийн яамнаас ЭМС-н тушаалаар ХӨСҮТ-д коронавирус (COVID-19)-ийн халдварын үед нэн шаардлагатай ашиглагдах амьсгалын 10 ширхэг аппарат, дуслын тарианы 40 ширхэг шахуурга, отсос 10 ширхэг, гемодиализын 2 ширхэг аппаратуудыг хүлээлгэн өглөө.
Зураг
2020 оны 3 сарын 19
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Зураг
2020 оны 3 сарын 19
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТ, сургууль, цэцэрлэг зэрэг 90 байгууллагад орчны эрүүл ахиун нөхцөлийг сайжруулж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, 60 гаруй байгууллага хичээлийн байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна.
Зураг
2020 оны 3 сарын 19
"COVID-19 халдварын дэгдэлтийн үед хоолойгоо зайлах нь үр дүнтэй аргын нэг" гэсэн мэдээллийг БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй эмч нар Эрүүл мэндийн яаманд цахимаар зөвлөжээ.
Зураг
2020 оны 3 сарын 18
Европын Холбооны гишүүн улсуудын тэргүүн нар хуралдаж, 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 30 хоногийн хугацаанд Шенгенийн бүсийн хилээр иргэдийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоохоор шийдвэрлэв.
4 жилийн өмнө
4 жилийн өмнө