2020 оны 2 сарын 7
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг засварлаж, тохижуулах төслийг М-Си-Эс Групп 300 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлж, “Итгэлийн танхим” ТББ гурван сарын хугацаанд бүрэн гүйцэтгэж, өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү төслийг тус тасгийн хамт олон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойн хүрээнд санаачилсныг М-Си-Эс Групп дэмжиж, жүжигчин Г. Ундармаатай хамтран хэрэгжүүлжээ.