2019 оны 7 сарын 25
Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл” хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн дунд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах зорилгоор 2019-2023 онд хэрэгжүүлэх юм.