2019 оны 3 сарын 5
Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог нийт зургаан сургууль байдгийн нэг нь 55-р сургууль юм. Баянзүрх дүүрэгт байрлах энэхүү сургуульд өнөөдөр Улсын гуравдугаар эмнэлгийн эмч, сувилагчид хөдөлгөөн засал, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүллээ.