2018 оны 11 сарын 23
“ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр” жил бүрийн арван хоёрдугаар сарын 1-нд болдог. Энэхүү өдрийг угтан “ХДХВ/ДОХ-ын дэлхийн болон Монголын өнөөгийн байдал” сэдвээр өнөөдөр ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд болон ТББ-ын төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Энэ оны эхний 10 сарын байдлаар зонхилон тохиолдох БЗДХ-ын 13,127 тохиолдол бүртгэгдсэний 33.9 хувийг хүйтэн, 38,2 хувийг тэмбүү, 27.8 хувийг трихомониазын халдвар, 0.1 хувийг ХДХВ/ДОХ эзэлжээ.